МОНГОЛ ХҮҮХДИЙХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАНДИВ ӨРГӨСӨН ЖОЛООЧ ТАНД БАЯРЛАЛАА!

АВТОМАШИН ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА номыг худалдан авсан 2000 төгрөгөөр тань 7-9 насны хүүхдийн "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ" номыг хэвлүүлж, Боловсрол, шинжлэх ухааны яам-нд хүлээлгэж өглөө.

Удахгүй Монгол Улсын бүх сургуулиудаар үнэ төлбөргүйгээр тараагдана. Номын нээлтэд: БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа, номын зохиогч С.Энхтөр, Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтэс болон Доктор Авто Сүлжээ компанийн төлөөлөгч нар оролцлоо.