AUDI RS7 - ТЭР БАХАРХАЛТАЙГААР ГАНЦААР, ТУСДАА

Audi RS7-той адил ямар ч зүйл зам дээр байхгүй. Энэ бол хүчирхэг бөгөөд өв тэгш, бодит тэрэг. Энэхүү хүлгийг автомашины аль нэг ангилалд оруулахад тийм ч хялбар биш. Энэ supercar уу? Гэвэл биш. Учир нь дөрвөн хаалгатай, маш том зайтай нь супер карын ангилалд байдаггүй 2 онцлог юм.

Энэ supersedan уу? гэвэл зарим талаараа тийм боловч, Honda CRX шиг hatchback шинжтэй.

Тэгвэл энэ өхөөрдөм жижиг hatchback машин уу? Үгүй ээ. Энэ бол 4.87 метр урттай, 120 мянган долларын үнэтэй машин.
Дөрвөн хаалгатай coupe уу? гэвэл магадгүй юм.

Ингээд 2015 оны Audi RS 7 4.0 T quаttro Tiptronic-тай танилцацгаая! Audi RS7-г нэг үгээр илэрхийлэх юм бол – ХҮЧТЭН!

Audi A7 тансаг зэрэглэлийн загварлаг кузов дээр өөрсдийн өндөр хүчин чадалтай брэнд болсон Quattro-гийн галзуу эрдэмтдийн мэдлэгийг шингээж, автомашины хийж болох бүхий л зүйлсийг түүнд багтааж өгчээ.

A7-иин хаана ч гологдохгүй 4.0 литрийн V8 хөдөлгүүрийг Quattro технологиор өөрчилж хос турботой илүү хүчирхэг хөдөлгүүрийг гаргаж авчээ. Дэлхийг ч хөдөлгөхүйц 560 морины хүчтэй энэхүү RS7 нь Хойд Америкт борлуулагдаж буй хамгийн хүчирхэг Audi юм.

Мөн Quattro-н багийнхан спорт SUSPENSION, гайхамшигтай хүчин чадалтай тоормосны систем, 21 инчийн обуд бүхий спорт дугуйг суурилуулж өгчээ.

Инженерүүд мөн A7-ийн дэгжин залуу төрхийг аеродинамикийн хүчин чадлыг гайхалтай дэмжих бүтэн бодигоор тоноглосон байна.

Үр дүнд нь энэхүү Audi нь 100км/цагийн хурдыг ердөө л 3.7 секундэд авч чадах бөгөөд дээд хурд нь 280 км/цаг (компьютероор шууд хязгаарладаг). Харин Европ тивд зориулагдсан RS7-ийн хувьд 305 км/цаг хурдлах юм байна.

Гайхалтай нь, Audi өөрийн хүчин чадлын үзүүлэлтийг бууруулж мэдээлсэн байна. Car and Drive сэтгүүлийн туршилтанд RS7 100 км/цагийн хурдыг 3.4 секундэд авсан бол Motor Trend-ийнхэн Германы хурдны хязгааргүй Aвтобан хурдны зам дээр Eвроп зориулагдсан загвараар хурдыг 308 км/цагт хүргэсэн байна. Мэргэжлийн жолоочтой зориулалтын зам дээр 321 км/цагт хүрэх боломжтой юм.

Үүнээс гадна, энгийн автомашинуудын хүчин чадлын үзүүлэлттэй харьцуулахад RS7 нь хойд Америк дахь хамгийн хурдан суудлын тэрэгний нэг юм.

Audi-ийн өөрөө явагч технологитой RS7 нь ямар ч хүний оролцоогүйгээр Германы Хоккенхаймрингийн Формула нэгийн уралдааны тойргийг ойролцоогоор 240км/цагийн хурдтайгаар туулж чадах юм.

Дэлгэц дээрээс уншихад гайхшрал төрүүлэхүйц RS7 бодит байдал дээр жолоодоход үүнээс ч илүү гайхалтай. Галзуурмаар.

Уг Audi хүлэг нь ZF үйлдвэрийн 8 шатлалт автомат хурдны хайрцагтай. Түүний дугуй нь зангуу шиг л зууралттай. Хөдөлгүүр нь хэзээ ч зогсохгүй мэт хурдасдаг бөгөөд хос турбо V8 хөдөлгүүр нь хүчийг зогсоо зайгүй нэмэгдүүлэх болно.

Та түүгээр хурдлан давхихад таны хурдыг зөвхөн зам болон хууль дүрэм л хязгаарлах болно.
Та түүгээр хурдлан давхихад таны хурдыг зөвхөн зам болон хууль дүрэм л хязгаарлах болно.

Харин мушгирсан зам руу ороход Audi-ийн Quattro бүх дугуй нь хөтлөгч систем, ахисан төвшний аеродинамик, электрон тэнцвэржүүлэгч удирдлага нь RS7-г замыг тэвэрч байгаа мэт л мэдрүүлэх болно. Гулгаатай асфальтан дээр хүртэл шүү.

Та машинаараа явж байгаад зогсож амьсгаа авах ёстойгоо санах үедээ бас нэгэн зүйлийг ойлгох болно. Энэ машинд байхад үнэхээр тухтай болохыг.

Бусад Audi-гаа бодвол RS7 нь салбартаа хамгийн чамин салонтай. Энэ нь зөвхөн компанийн хэрэглэдэг өндөр чанартай материалаар зогсохгүй гайхалтай гаралттай LCD дэлгэц, төгс удирдлага болон товчлуурууд болон сум нэвтрэхгүй инфотэйнмэнт системээр тоноглогдсон. Мөн хамгийн тухтай суудлуудыг дурдалгүй өнгөрч болохгүй.

Арын зорчих хэсэгт мөн хангалттай зай байгаа шүү.

Ялангуяа та арын суудлаа эвхсэн үед багаажны хэсэг бүүр ч том зайтай болно. Энэ нь RS7-оороо тавилга зөөхөд тань тун хэрэг болно.

RS7 нь ямар ч зогсоолд яг таарах бөгөөд, crossover шиг л тааруулж зогсооход болно.

Тиймээс RS7-г олон төрлийн crossover-той харьцуулаад үзээрэй. Жишээ нь:

Хүчин чадлыг нь Supercar-тай.
Хүчин чадлыг нь Supercar-тай.
Өв тэгш байдлыг нь Европ спорт coupe-үүдтэй.
Өв тэгш байдлыг нь Европ спорт coupe-үүдтэй.
Тав тухтай байдлыг нь дээд зэрэглэлийн тансаг sedan-тай. Үүнээс илүү юу байх вэ?
Тав тухтай байдлыг нь дээд зэрэглэлийн тансаг sedan-тай. Үүнээс илүү юу байх вэ?

Эхлэх үнэ нь 106,000 доллар нь үнэтэй боловч RS7 нь бусад өрсөлдөгч нартай нь харьцуулшгүй юм.

BMW M6 Gran Coupe нь галзуу хурдан бөгөөд дэлхийн хамгийн сүүлийн үеийн спорт седан. Гэвч түүний салон нь RS7-н хээнцэр байдлын хажууд маш их учир дутагдалтай.

Mercedes-Benz CLS 63 AMG тансаг, илүү хүчтэй хүлэг боловч RS7-ийн доторх орон зай шиг багтаамжтай биш.

Ингээд эргээд асуудалдаа оръё. RS7 гэж юу вэ? Энэ supercar уу эсвэл supersedan уу? coupe үү эсвэл бүр hatchback уу?

Энэ бол эдгээрийн аль нь ч биш. Энэ бол RS7. Тэр бахархалтайгаар ганцаараа тусдаа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.