ТЕРМОСТАТ ГЭЖ ЮУ ВЭ? №239

Термостат нь хөргөлтийн системийн ажиллагааг хангадаг механик ажиллагаатай крант юм. Хөргөлтийн шингэн тодорхой температурт (82 градус) очиход термостат нээгдэж хөдөлгүүрт байгаа халуун шингэнийг радиаторлуу оруулж, радиаторт байгаа хөрсөн шингэн халуун мотор луу орох үйл ажиллагааг термостат зохицуулдаг. Харин хөргөлтийн шингэн 82 градусаас доош болж хөрөх үед термостат хаагдаж мотор дотор халуун шингэнийг 82 градус болтол нь эргэлдүүлнэ.

Термостат хаагдсан үед мотор доторх хөргөлтийн шингэн давхар паарны радиатороор дамжин богино эргэлтийг хийж байдаг.

Эвдрэл, гэмтэл

Термостат нээлттэй эвдрэх үед өвлийн хүйтэнд машин 20-30 минутын дараа бүрэн халдаг. Өөрөөр хэлвэл усны заалт энэ хугацааны дараа голын шугам дээрээ очих юм. Учир нь усны их эргэлтийг хийж байгаа юм.
Харин хаагдаж гацхаараа радиаторын тагаараа тургиж хөдөлгүүрийг халаадаг.