BEST OF 2015 - ЗӨВЛӨГӨӨ

Улиран одож буй 2015 онд Cardoctor.mn сайт 1900 гаруй мэдээ, нийтлэл, зөвлөгөө зэргийг нийтлэн хүргэсэн байна. Үүнээс гишүүдийн хамгийн ихээр уншсан ЭХЛЭН ЖОЛООЧИЙН ЗӨВЛӨГӨӨ булангийн 10 онцлох зөвлөгөөг сонирхуулж байна.

1. ЗАМАСКТАЙ МАШИНЫГ ТАНИХ АРГА


Авах гэж байгаа машиныхаа капотны урд өнцгөөс дагуулаад хойшоо сайн ажих хэрэгтэй. Хэрвээ будганд орсон бол замасктай нь мэдэгдэж тэгш хэм нь алдагдсан байдаг. Үүнээс гадна сэжигтэй санагдсан хэсгээ даавуунд ороосон соронзоор нааж үзэж болно. Хэрвээ соронз наалдахгүй ховхорч байвал замасканд орсон гэсэн үг. Мөн будганд орсон машины хаалганы доод резиныг ярж үзэх, гадна дотор талын хуванцар тоноглолуудыг сайтар ажхад заавал будагны толбо үлдсэн байдаг.

 

ЗАМАСКТАЙ МАШИНЫГ ТАНИХ АРГАЭхлэн жолоочийн #зөвлөгөө

Posted by Cardoctormn on Friday, June 5, 2015

2. ХАЙБРИД МАШИНААР УС ЗӨӨДӨГГҮЙ


Хайбрид машинаар гол, ус туулах хэрэггүй гэдгийг бүгд мэддэг болсон. Харин тээшиндээ ус зөөж явж байгаад усаа асгаж суудал болон багаажны доор байрлах баттерэй, цахилгаан хэлхээнд богино холболт үүсгэснээр шатааж байна. Тиймээс хайбрид машинаар шингэн зүйлс тээвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ зөөх шаардлагатай бол резин шалавч суурилуулаарай.

 

ХАЙБРИД МАШИНААР УС ЗӨӨДӨГГҮЙХайбрид машинаар гол, ус туулах хэрэггүй гэдгийг бүгд мэддэг болсон. Харин тээшиндээ ус з...

Posted by Cardoctormn on Monday, December 7, 2015

3. УРД ШИЛЭН ДЭЭРЭЭ ДААВУУ ТАВИХ ХЭРЭГГҮЙ


Гадаа машинаа тавьдаг ихэнх жолооч өглөө цантахаас сэргийлэн урд шилэн дээрээ даавуу тавьж хаалганд нь хавчуулсан байдаг. Ингэснээр даавуу нь хаалганы жийрэг резинийг дарж битүүмжийг муутгачихдаг. Үүний оронд гэрлүүгээ ойртоод ирхээрээ паараа унтраах эсвэл зогсоолд зогссоны дараа хаалгаа дэлгэж халуун агаарыг гаргахад л асуудал шийдэгдэнэ.

 

УРД ШИЛЭН ДЭЭРЭЭ ДААВУУ ТАВИХ ХЭРЭГГҮЙГадаа машинаа тавьдаг ихэнх жолооч өглөө цантахаас сэргийлэн урд шилэн дээрээ да...

Posted by Cardoctormn on Thursday, December 10, 2015

4. МАШИНАА УНТРААЖ ШАТАХУУН АВААРАЙ


Орчин үеийн машины банкны тагийг гүйцэд чангалж байх хэрэгтэй. Гүйцэт чангалаагүйгээс болж хянах самбар дээр check engine гэрэл асдаг. Дагаад шарвалтаас хамгаалах систем болон бусад системийн анхааруулах гэрлүүд асдаг. Шалтгаан нь банкинд байгаа ууршсан бензинийг хөдөлгүүрт оруулах эсвэл банкин дахь бензин доошлох үед агаарын даралтыг тэнцвэржүүлэх EVAP системийн ажиллагаа доголдож анхааруулах гэрлийг асаадаг. Мөн хөдөлгүүрийг унтрааж бензин аваагүйгээс болж гэрэл асах боломжтой болдог. Унтраагаагүй үед дээрх систем идэвхтэй ажиллаж байдаг бөгөөд агаарын даралтыг зохицуулж чадахгүйн улмаас анхааруулах гэрлийг асаадаг сул талтай. Олон хэрэглэгч үүнийг мэдээгүйгээс болж эвдрээгүй банкны тагийг өндөр үнээр дахин авах, компьютер оношлогоонд орох гэх мэтээр цаг зав, мөнгөө үрдэг.

 

МАШИНАА УНТРААЖ ШАТАХУУН АВААРАЙКолонк дээр хөдөлгүүрээ унтраалгүй шатахуун авах мөн банкны тагийг гүйцэд таглаагүйгээс...

Posted by Cardoctormn on Tuesday, June 30, 2015

5. Хаалганы жийргээ өөрөө хялбархан сайжруулах


Олон жил унасан машины чинь хойд хаалга дуугараад төвөгтэй байна уу? Тэгвэл энэ асуудалд бага боловч нэмэр болохуйц зөвлөгөөг танд хүргэж байна. Гарчиг дээр дарж зөвлөгөөг бүрэн эхээр нь уншаарай.


6. САПУНЫ ТАГААР ШИНЖИХ АРГА


Та явж байсан автомашин худалдан авахаар бол хөдөлгүүрийн таг буюу сапуны тагийг нээж үзэж байгаарай. Хэрэв дотор нь тосны нагар, бохирдол ихтэй өтгөрсөн харагдвал авахаас татгалзаарай. Учир нь өтгөрсөн хөдөлгүүрийн тос нь тосолгооны системийг бөглөсөн, дээд эд ангиудыг муутгасан байдаг тул хожим өндөр засварын зардал гарах, цаашлаад хөдөлгүүрийг солих хэмжээнд очдог аюултай.

 

САПУНЫ ТАГААР ШИНЖИХ АРГАТа явж байсан автомашин худалдан авахаар бол хөдөлгүүрийн таг буюу сапуны тагийг нээж үзэж ба...

Posted by Cardoctormn on Saturday, July 25, 2015

7. ӨГСҮҮР ЗАМД ЭЙР-КОНДИШНОО УНТРААГААРАЙ


Эйр кондишний насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг. Ажиллагааны үед хөдөлгүүр ердийн үеийхээс хүчгүй мэт санагдах нь бий. Энэ бол хэвийн ажиллагаа юм. Ялангуяа өгсүүр замд илүү мэдрэгддэг. Тиймээс холын замд эйр кондишноо товчлуураар нь салгаж, давсаныхаа дараа залгах зэргээр зөв ашиглан явж болно. Ингэвэл өгсүүр газар хүчгүй мэт болохгүй. Өгсөх хооронд салон халаад, бүгчимдээд байх нь бага байдаг учир нь нэгэнт хөрсөн салоны радиатор нэлээд хугацаанд сэрүүнээ барьдаг.

 

ӨГСҮҮР ЗАМД ЭЙР-КОНДИШНОО УНТРААГААРАЙЭйр-кондишний насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг. Ажиллагааны үед хөдөлгүүр...

Posted by Cardoctormn on Thursday, June 25, 2015

8. ТЭГШ ЗАМ ДЭЭР РУЛЭЭ ХАРИУЛЖ ТАВИАРАЙ


Жолооч нар заримдаа зогсоолд машинаа байршуулахдаа санамсаргүйгээр руль дараатай чигээр нь байршуулчихдаг. Энэ нь автомашины гидрийн насосд өндөр ачааллыг өгч элэгдэл, эвдрэлийг түргэсгэдэг. Тиймээс та бүхэн тэгш газар яг эгцээр нь рулээ байршуулаарай.

 

ТЭГШ ЗАМ ДЭЭР РУЛЭЭ ХАРИУЛЖ ТАВИАРАЙЖолооч нар заримдаа зогсоолд машинаа байршуулахдаа санамсаргүйгээр руль дараатай ч...

Posted by Cardoctormn on Saturday, August 8, 2015

9. ШАВАРТ СУУВАЛ ЯАХ ВЭ?


Шаварт суусан тохиолдолд машинаа аль болох хүчээр зүтгүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь зүтгэх тусам улам лав шаварт суух магадлалтай болдог. Нэгэнт суусан бол ухарч гараад аяллаа тойруугаар үргэлжлүүлээрэй. Учир нь аялалда гэр бүлээ авч яваа тул хэзээ ч ямар ч нөхцөлд өөртөө болон машиндаа бардах байдлыг гаргаж эрсдэл дагуулах хэрэггүй. Тиймээс шавар намагтай зам руу орохдоо урьдчилан бууж алхаж үзээд хэрхэн гарахаа тооцоолоорой.

 

ШАВАРТ СУУВАЛ ЯАХ ВЭ?Суусан тохиолдолд машинаа хүчээр зүтгүүлэх хэрэггүй. Гарах зөвлөгөөг линкээр орж уншаарай >>>http://goo.gl/xkaVDQЭхлэн жолоочийн #зөвлөгөө

Posted by Cardoctormn on Saturday, August 8, 2015

10. БЕНЗИН ИДЭЛТИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬ


Таны машины бензин идэлт ихэссэн юм шиг санагдаад байна уу? Таамаглаж байгаа эд ангиа солиулчихвал зарцуулалт хэвийн болох юм шиг санагдаж байна уу? Тэгвэл ЗОГС! Хамгийн түрүүнд шатахуун зарцуулалтаа зөв хэмжиж байж дараагийн арга хэмжээг аваарай. Үүний тулд:

  • Банкаа дүүргэнэ
  • Хотоос гаднах замд 100-300 км тогтмол хурдтайгаар явна
  • Дахин банкаа дүүргэнэ
  • Нэмсэн хэмжээгээ явсан замдаа хуваагаад х100-аар үржихэд бодит идэлт гарч ирнэ. Хэрвээ хэвийн бус байвал засвар үйлчилгээний тухай бодоорой. Энэ нь таны санхүүд тустай. Зөв зүгээр ч байх юм билүү...

 

БЕНЗИН ИДЭЛТИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬТаны машины бензин идэлт ихэссэн юм шиг санагдаад байна уу? Таамаглаж байгаа эд анги...

Posted by Cardoctormn on Sunday, November 29, 2015


Бидэнтэй хамтран ажилласан байгууллага, биднийг дэмжсэн та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!


 

Доктор Авто Сүлжээ компанийн Cardoctormn хуудас 80.000 дэмжигчтэй боллоо. Бидэнтэй нэгдсэн, биднийг дэмжиж урам хайрлада...

Posted by Cardoctormn on Tuesday, December 29, 2015

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.