ДЭЛХИЙ ДЭЭРХ ТОП 10 ХҮНД НӨХЦӨЛД УРАЛДДАГ УРАЛДААН

Jalopnik сайтын хэрэглэгч нар дэлхийд хүнд хэцүү байдлаараа шалгарах 10 моторт уралдааныг шалгаруулсан байна. Ямартай ч хэрэглэгчид санал асуулгад хариулж, өөрсдийн санаа бодлоо уралдуулсны эцэст жагсаалт гарсан байна. Ингээд та бүхэнд ямар авто спортын төрөл хэддүгээрт бичигдсэнийг доорх нийтлэлээс олж уншаарай.

11

Орчин цагт засмал болон оффроад замын уралдаан, тэр дундаа хүнд нөхцөлтэй замаар хэдэн зуун км уралдах гэх мэтийн сонирхолтой спортын төрөл дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Аюулгүй байдал, түргэн тусламж, аврах багийн асуудал ирээдүйд бүр ч ихээр тулгамдсан асуудлын нэг болох юм. Хэрвээ доор дурдагдаагүй спорт байх юм бол та нэмж бичээрэй. 

10

10) King of the Hammers
Маш өндөр хурдтай цөл дээр давхих, уул хадаар авирах тэмцээн олонх хэрэглэгчдийн сонирхлыг татдаг байна. Мэдээж энэ бол King of the Hammers юм. АНУ-ын дотоодод болдог хүн нөхцөлд тэмцэлддэг тэмцээн ажээ.

10

9) Rainforest Challange
Камел Трофи хэмээх хуучны уралдаантай төстэй. 6 өдрийн туршид 4х4 автомашинууд уралддаг бөгөөд Малайз улсын шигүү ой модод дотор сонирхолтой адал явдлын дундуур явдаг ажээ.

10

8) The Nurburgring 24
Дэлхий дээрх хамгийн хүнд, эвгүй уралдааны замаар бүтэн 24 цагийн туршид тасралтгүй уралдаж автомашин болон тамирчдын чанар чанасааг шалгаруулдаг тэмцээн юм. Тойргийг 24 цагийн туршид тойроход 3 оронтой тоо тун амархан гараад явдаг.

10

7) Pikes Peak
Pikes Peak бол хамгийн хэцүү уулан дээрх зам бөгөөд уралдаж яваад уулаас өнхөрсөн тамирчид бишгүйдээ байдаг. Мэдээж үүнд хамгаалалт маш их чухал байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх байх. Тиймээс ч хамгийн аюултай замын тоонд зүй ёсоор тооцогдоно.

10

6) The 24 Hours of Le Mans
Маш өндөр хурдтай 24 цагийн туршид тойрогт уралддаг бөгөөд Mulsanne хэсэгт нь загварууд өндөр хурд гаргадаг тул их осол болдог ажээ.

10

5) The Isle Of Man Tourist Trophy
Уг тэмцээн нь дэлхий дахинд маш их алдар нэртэй бөгөөд олон нийтийн зам дээр уралдаан болдог тул маш осолтой тэмцээний нэгд тооцогддог байна. Анхлан 1907 оноос хойш зохиогдож ирсэн ба дотроо хөдөлгүүрээр нь ангилан уралдуулдаг байна.

10

4) East African Safari Rally
WRC-ийн аварга шалгаруулах хуанли дотор Сафари Ралли нь хамгийн хүнд нөхцөлтэй замаар уралддаг байна. 1000 гаруй км замыг туулдаг байж байгаад 2003 оноос хойш больсон байна, гэхдээ л уралдаан өдийг хүртэл тамирчдын тэсвэр тэвчээрийг ихээр шалгасаар ирлээ.

10 10

3) Erzberg Rodeo
Erzberg Rodeo шиг өндөр шалгуур, маш их хасалттай тэмцээн энэ жагсаалтад үгүй. Австрийн Алпийн орчмоор уралддаг бөгөөд өнгөрсөн жил 1,500 тамирчин бүртгүүлж түүнээс 500 нь тэмцээнд оролцсон байна. Харин 2011 онд ердөө 9 тамирчин л тэмцээнийг дуусгаж чаджээ.

10

2) The Dakar Rally
Өмнө нь Парис-Дакар нэртэй байж байгаад аюул заналын улмаас Өмнөд Америк руу шилжиж тэнд тэмцээн нь болдог болсон юм. Энэ уралдаанд хүссэн хүн болгон оролцоод байдаггүй өндөр шалгуурыг тавьдаг байна. Тэмцээний үеэр зарим тамирчин зүрхний шигдээс болох нь ч бий...

10

1) The Baja 1000
Үүнийг амархан гэж бодож байгаа бол та эндүүрч. 1600 км гаруй Мексикийн цөлийг туулна гэдэг тийм ч хялбар биш юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.