КОНСНЫ АППАРАТ ГЭЖ ЮУ ВЭ? №244

Дөрөөг гишгэхэд салгах сэрээ ажиллагаанд орж, авцуулах холбоог салгадаг. Авцуулах холбооны удирдлага нь механик болон шингэн дамжуулгат гэж 2 төрөл байдаг. Сүүлийн үеийн машинд шингэн дамжуулах авцуулах холбоо ашиглагддаг тул түүний талаар танилцуулая.

Энэ механизм нь дөрөө, үндсэн цилиндр, ажлын цилиндр, салгах сэрээнээс бүтдэг. Дөрөөнд үйлчилсэн хүчийг буюу конс гишгэхэд үйлчилсэн хүчийг шингэний даралт болгон хувиргаж, салгах сэрээнд дамжуулах үүрэгтэй байдаг.

Дөрөөг гишгэхэд үндсэн цилиндрт шингэний даралт үүсэж, ажлын цилиндрийн шилбэ нь салгах сэрээг дардаг. Энэхүү авцуулах холбооны бүтэц нарийн бөгөөд шингэнд нь хий орох юм бол ажиллагаа мууддаг. Тиймээс шингэний түвшинг сайн хянаж байх хэрэгтэй болдог. Консны аппаратыг дээд, доод гэж ангилах бөгөөд тус бүрийх нь үүргийг доор тайлбарлая.

Консны дээд аппарат

Консны дөрөөг гишгэхэд дээд аппарат нь доод аппарат руу гидрийн шингэнийг даралттай шахаж авцуулах холбоонд ажиллах шаардлагатай гидравлик даралтыг үүсгэдэг.

Консны доод аппарат

Консны дээд аппаратаас ирэх гидравлик даралтаар салгах сэрээг хөшсөнөөр авцуулах холбоог салгана.

Гэмтлийн үед
  • Консны дөрөө шал руу сул орох
  • Араа шилжилт хүндрэх
  • Гидрийн шингэн алдагдах

Гэмтлийн шалтгаан

  • Цилиндрийн дотор тал, бүлүүрийн жийрэг элэгдсэн байж болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.