ЦАХИЛГААН МАШИНЫ 120 ЖИЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ - ШИНЭ ЭРИН

ШИНЭ ЭРИН

1901 онд АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч William Mckinley New-York хотод үзэсгэлэнд оролцож байх үеэрээ халдлагад өртсөн юм. Түүнийг эмнэлэг рүү дээрхтэй төстэй цахилгаан машинаар зөөж аваачсан байдаг. Ерөнхийлөгч тэр дороо үхээгүй ч шархаа даалгүй 8 өдрийн дараа нас барсан.

Тэрээр түүхэнд хамгийн анхны уурын автомашин хөлөглөсөн ерөнхийлөгч болж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд түүний дараа Theodore Roosevelt ерөнхийлөгч болж 1902 онд анх удаагаа олон нийтийн өмнө цахилгаан машинаар явжээ.

20-ООД ОНЫ ТЭСРЭЛТ

Энэ загвар нь 40 км цагийн хурдтай 120 км замыг туулж чадна. 1923 онд Detroit electric компани (тиймээ Детройт) цахилгаан автомашины бизнест хөл тавьжээ. Тус компани 1907 онд үйл ажиллагаагаа эхлүүлж цахилгаан машины талбарт амжилттай өрсөлдөж байсан ч тийм ч дэвшилттэй байгаагүй чимээгүйхэн компаниудын нэг байв.

Тэр үед дотоод шаталтын хөдөлгүүрийн технологи, цахилгаан хөдөлгүүрийн технологиос илүү дэвшилттэй байлаа. Гэсэн ч цахилгаан машин хот суурийн газрын хэрэгцээг хангаж чимээгүйхэн хэрэглээнд нэвтэрсээр л байв.

Бензин хөдөлгүүрийг эргүүлж асаах нь эмэгтэйчүүд төвөгтэй байсан тул хотын худалдааны дүүргүүдэд цэнэглэх станцуудыг байгуулж  чинээлэг үйлчлүүлэгчдийг цахилгаан машинаар татаж байв. 1908 онд Ford-ийн Model T нь тухайн үед үнэ хямд, худалдан авахад бололцооны байсан бөгөөд нэгжийн үнэ нь 850$ байв. Энэ нь өрсөлдөгч цахилгаан машинуудаас 2 дахин хямд үнэтэйд тооцогдож байлаа.

1923 онд Model T загвар 300$ болох үед цахилгаан машин үүнээс 10 дахин үнэтэй болсон байв. 1910 оны эхэнд Detroit Electric үйлдвэр цахилгаан машины батарейнд технологийн шинэчлэлт хийснээр машины өртгийг 600$ болгож бууруулжээ. Үнэ буурсан, буугаагүй ч бохир, чимээ ихтэй бензин автомашинаас илүү дуу чимээгүй байдаг цахилгаан автомашиныг тухайн үеийн баячууд ихээхэн сонирхож байв.

1908-1914 он бол  Detroit Electrics-ийн амжилтын оргил үе байсан гэж хэлж болно. Бензин машинуудад автомат асаагч гарч ирснээр батарейгаар ажилладаг автомашины жинхэнэ дайсан болов. Charles Kettering-ийн зохион бүтээсэн автомат асаагч моторыг гараар эргүүлж асаадаг асуудлыг шийдэж, автын салбарт хувьсал авчирсан билээ.

Дэлхийн 1-р дайны дундуур бензиний үнэ нэмэгдэж, шатахууны олдоц муудах үед  цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байлаа. Detroit Electric үйлдвэр энэ боломжийг ашиглан өмнө нь зарагдалгүй үлдсэн автомашинаа сайжруулан сэлбэж зарж эхэлсэн бөгөөд 1907-1939 оны хооронд 35000 орчим цахилгаан машиныг заржээ.

ХҮРГЭЛТ БОЛОН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРЭВ

Дэлхийн 2-р дайны өмнөхөн газрын тос хямдарснаар цахилгаан болон бензин машины тулаанд бензин хөдөлгүүр ялалт байгуулав. Ихэнх цахилгаан машин үйлдвэрлэгчид дампуурч, бизнесээс шил шилээ даран гарч байлаа. Гэвч зарим цахилгаан тээврийн хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэж байсан юм.

Хотын төвд, богино зайд явахад тохиромжтой хэмээн цахилгаан машин моодонд оров. Их Британи улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа газрын тосны үнэ нэмэгдсэний улмаас гэрийн хүргэлтэд явах зориулалттай цахилгаан машиныг засгийн газрын дэмжлэгтэйгээр  үйлдвэрлэх болсон юм.

Энэ машин 32 км/цаг хурдалж, 60 км газрыг туулах чадвартай байсан нь такси тээвэрт яг тохирч байлаа.