BMW-ИЙН R&D ХАРИУЦСАН ЗАХИРАЛ KLAUS FROHLICH: БЕНЗИН ХӨДӨЛГҮҮРИЙН ИРЭЭДҮЙГ ...

Ноён Клаус Фроелич одоогоос нэг жилийн өмнө BMW-н судалгаа хөгжүүлэлтийн захирлаар томилогдон ажиллаж байгаа ба түүнийг шинэ албанд тушаалаа хүлээж авахад нь олон тооны шинэ загваруудыг гаргах даалгаврууд хүлээгдэж байсан юм.

Эдгээрийн загваруудын зарим нь алдарт брэндийн үндсэн зарчмуудтай зөрчилдөж болзошгүй, зарим BMW-н үнэнч үйлчлүүлэгчдийн хувьд брэндийг орвонгоор нь эргүүлэх алхмуудад тийм ч  таатай байхгүй  нь мэдээж.

Гэвч тэрээр Car and Driver-т өгсөн ярилцлагад хэлэхдээ зарим өвөрмөц өөрчлөлтүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан байна. Мэдээлэл болгоход Фроеличийн өмнөх захирлын албыг Херберт Диесс хашиж байсан бөгөөд одоо тэрээр Volkswagen брэндийн ерөнхий захирлаар ажиллахаар болсон билээ.

Фроеличийн хэлж буйгаар компанийн стратегид ойрын ирээдүйд томоохон өөрчлөлт хийхгүй байх төлөвлөгөөтэй байгаа гэсэн юм. Учир нь өнгөрсөн 8 жилийн турш брэндийн хөгжүүлэлт болон бүтээгдэхүүний төлөвлөгөөн дээр өөрийн биеэр гар бие оролцож ажиллаж байснаас гадна олон төрлийн хөдөлгүүрийн төслүүдийг бие даан гүйцэтгэж байсан аж.

Харин одоо түүний даалгавар нь шинэ загваруудын гүйцэтгэл болон хүч дамжуулах ангиудын цахилгаанжуулалт дээр төвлөрч ажиллах юм. Гэвч Фроеличийн хүсэж буй зүйл нь: “Би автомашинуудад хувийн онцлог шинж чанаруудыг суулгаж, тэднийг өөрийн гэсэн орон зайтай болгохыг хүсэж байна” хэмээжээ.

Түүний тайлбарласнаар: “Бүхий л машинууд ижил архитектур дээр суурилсан ч бай үгүй ч бай бүгд өөр өөр мэдрэмжийг өгдөг байх ёстой. Харин үүнийг яаж бий болгож болох вэ? Үйлчлүүлэгч бүрийн хүсдэг - жолоодлого, тав тух тэр бүү хэл дуугаралтууд ялгаатай байж болно. Эндээс бид ялгаатай тохиргоо бүхий тохируулдаг амортизаторууд автомашинууддаа суулгаж болно. Ингэснээр нэг архитектур дээр суурилсан 20 өөр төрлийн машин бий болно гэсэн үг. Ийм төрлийн ялгарлууд миний бодлоор маш чухал.”

Автомашин үйлдвэрлэгч нарын хувьд ерөнхийдөө нэг төрлийн архитектур дээр суурилсан хэд хэдэн загварыг бий болгож байдаг буюу ижил төрлийн технологи, эд ангиудыг хэд хэдэн загварын машиндаа ашигладаг.

Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх болон шат дамжлагыг бууруулах гэсэн давуу талуудыг олгож байдаг. BMW-ийн хувьд өөрийн үйлдвэрлэлээ урд болон хойд хөтлөгчтэй үндсэн 2 архитектур дээр суурилсан 5 төрлийн загваруудыг гаргадаг байсан. Харин одооноос бидний шинэ архитектур маш уян хатан болж, олон төрлийн ялгаатай эд ангиудад зохицож ажиллахаар бүтээгдэж байгаа.

Сонголт буурч байгаа бус илүү олон сонголтыг бий болгох болно

Ноён Фроелич, ирээдүйд BMW-н автомашинуудын талаас илүү хувь нь урдаа хөтлөгчтэй болж магадгүй гэдэг дээр өөрийн саналаа илэрхийлж: “BMW-н хуьд ерөнхийдөө ийм болох магадлал тун өндөр байгаа, учир нь Европт FWD загварууд хамгийн хүчтэй нь. Гэхдээ компани ирээдүйн өсөлтөө өөр бүс нутгуудаас мөн ирнэ гэж тооцож байгаа гэв.

Улмаар BMW шинэ үеийн 1-series загвар урдаа эсвэл ардаа хөтлөгчтэй байх эсэхийг хараахан шийдээгүй байгаа. 2-series Active Tourer-н хувьд бид өмнөх амжилтанд хүрсэн замыг дагаж явсны ачаар өмнө BMW жолоодож байгаагүй шинэ олон үйлчлүүлэгчийг татаж чадсан. Харин одоо тэдгээр хэрэглэгчдээс ямар хариу ирэхийг хүлээж байя.” гэсэн байна.

Автомашин сонирхогчдын сонирхож буй BMW-тэй холбоотой бас нэгэн асуулт бол 3 цилиндртэй хөдөлгүүр талаар юм.

Фроеличийн хэлснээр “3 цилиндртэй хөдөлгүүрийн технологи дуусах болоогүй. Гэхдээ бид үйлчлүүлэгчдийнхээ эрэлтээс хамаарч уяан хатан байх шаардлагтай.” гэсэн байна. BMW-н шинэ модулын хөдөлгүүрийн бүлэг (ред. цилиндр, хөдөлгүүрийн багтаамжийг нь хүссэнээрээ өөрчлөх боломжтой үндсэн хийц) нь хурдан хугацаанд ялгаатай хөдөлгүүрүүдийг суурилуулах боломжийг олгодог юм.

Энэ нь 3, 4 болон 6 цилиндртэй хөдөлгүүрүүдийг автомашинуудад алийг нь ч суурилуулах боломжийг олгодог байна. Энэ технологийг BMW, шинэ MINI-н урдаа хөтлөгчтэй загварууд ашиглаж байгаа бөгөөд ялангуяа 2, 3 болон 4 цувралын хөдөлгүүрийг хийхэд ашиглаж байгаа юм.

i-цувралд ашигласан нарийн технологийг энгийн загварын үйлдвэрлэлд шилжүүлнэ. Эхэнд нь BMW 7 цуврал
i-цувралд ашигласан нарийн технологийг энгийн загварын үйлдвэрлэлд шилжүүлнэ. Эхэнд нь BMW 7 цуврал

Модулын хөдөлгүүийн үйлдвэрлэлийг Австрийн Стэер, Германы Мюнхен, болон Их Британийн Хамс Холлд явуулж байгаа. Харин V-8 болон V-12 хөдөлгүүрүүдийн хувьд компани Мюнхений үйлдвэртээ үйлдвэрлэлийг нь явуулахаар болжээ. Тэдгээрийн ECU, Бензин, түлшний систем болон бусад эд ангиудын хувьд жижиг том модулын хөдөлгүүрүүдтэй зохицож ажиллахаар хийгдэж байгаа гэнэ.

Компанийн шинэ бизнес модел

BMW шинэ дизель хөдөлгүүрээ Toyota-д нийлүүлдэг болсон бөгөөд Фроеличийн хэлж буйгаар автомашины хөдөлгүүр худалдаалах нь BMW-н бизнесийн чухал хэсэг нь гэнэ.

“Маш олон компаниудын хувьд агаарын бохирдлын шинэ стандартын шаардлагыг хангахуйц хөдөлгүүрийн хөгжүүлэлтийг шинээр хийх боломжгүй байгаа юм. Энэ хөгжүүлэлтийг бид том ачааны машины бизнесээс харж байсан бөгөөд суудлын машинуудын хувьд яг үүн шиг зүйл болно гэж компани үзэж байгаа” хэмээн Фроелич хэлжээ.

Мөн тэрээр энэ хандлага нь шинэ ашигтай бизнесийн боломжийг бий болгож байгаа талаарх санааг дурдсан ба “Хөдөлгүүрийн худалдаа бол BMW-н үндсэн бизнес биш боловч BMW энэ төрлийн бизнесээ цаашид тэлэх болно” гэжээ.

Харин BMW-ийн цахилгаан i3 болон i8 загваруудын хувьд BMW-ийн хойд дугуйн хөтлөгчийн архитектур дээр бүтээгдэхгүй, харин өөрийн гэсэн платформ дээр хийгдэх болно гэв. Үүний тулд компани илүү өндөр технологийн материалууд болон эд ангиуд зэргийг туршин хэрэглэх бөгөөд цаашлаад энгийн загваруудын үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Жишээ нь шинэ үеийн BMW 7-series-ийн бүтцэд карбон эд ангиудыг ашиглахаар болжээ.

Өсөн нэмэгдэж буй элэктронжуулалт

Фроелич BMW-н цахилгаан хосолсон хөдөлгүүр буюу hybrid хөдөлгүүрийн борлуулалт бага байгаа тал дээр санаа зовохгүй байгаагаа хэлсэн бөгөөд “Бид анхнаасаа маш бага тоотойгоор эхэлсэн. Гэвч дараагийн 3-series-н plug-in hybrid загвар нь цахилгаан машины бүх шинж чанарыг агуулсан байх болно.” гэсэн байна. 

Түүний үзэж байгаагаар цаашдаа plug-in hybrid болон цахилгаан автомашинуудын борлуулалт удаан хугацаанд хамтдаа оршин тогтоносоор л байх болно. Бага оврын цахилгаан машины эрэлт тогтвортой байх бол том хэмжээтэй суудлын автомашинуудын хувьд дотоод шаталтат хөдөлгүүр, дунд хугацаандаа эрэлттэй хэвээр байхаар харагдаж байгаа гэнэ.

Гэвч автомашины эд ангиудыг электронжуулах үйл явц улам бүр өссөнөөр ирээдүйд шаталтад хөдөлгүүр зөвхөн нэмэлт хүч гаргах үүрэгтэй эд анги болж хувирах болно гэжээ.

Фроелич шинэ i загварын модель гарна гэдэг тал дээр ямар нэгэн тайлбар хэлээгүй ч түүний хэлснээр BMW компани урт хугацаанд i брэндийг өсгөх стратегитай байгаа аж. Одоо тэд 3-р үеийн цахилгаан хүч дамжуулах системийг ашиглаж, 4 дэх үеийг хөгжүүлж байгаа аж. Та бүхэн харж байгаа байх бид бусад компаниудыг хүлээхгүй харин өөрсдийн хүчээр технологийн шинэчлэлүүдийг хийсээр байх болно” гэжээ.