АВТО ҮЙЛДВЭРЛЭГЧ: HONDA

Honda мотор компани нь Японы олон улсын автомашин болон мотоцикл үйлдвэрлэгч компани юм. Honda нь 1959 оноос хойш дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани байсаар байна. Жил бүр 14 сая хөдөлгүүр үйлдвэрлэдэг бөгөөд 2001 онд Nissan-ийг түрүүлж Японы автомашин үйлдвэрлэгч хоёрдогч том компани болсон. 2008 оны 8-сард Honda АНУ-ын дөрөв дэх том автомашин үйлдвэрлэгч Chrysler-ийг ардаа орхижээ. Honda нь дэлхийд 6-д орох автомашин үйлдвэрлэгч том компани юм. Honda нь автомашин болон мотоцикл үйлдвэрлэхээс гадна усан онгоцны төхөөрөмж зэргийг хийдэг. 1986 оноос хойш Honda робот хийх үйл ажиллагаа эхэлснээр 2000 он гэхэд ASIMO роботыг зохион бүтээжээ.

ТҮҮХ

Honda-ийн үүсгэн байгуулагч Соичиро Хонда (Soichiro Honda) залуу насандаа автомашин маш их сонирхдог байсан. Тэрээр механикчаар ажиллаж байгаад инженер болж автомашины загвар дээр ажиллаж эхэлсэн ба Toyotа компанид анхны загвараа зарна гэж найдаж байжээ. Гэвч түүний анхны загварийн төсөл гологдсон ба Сойчиро загвараа сайжруулахаар уйгагуй ажиллаж эхнэрийхээ үнэт эдлэлийг хүртэл барьцаанд тавьж хичээн ажилласаар байв. Ингээд түүний зүтгэл биелэл болж Toyotа-тай хамтарч  үйлдвэр байгуулсан боловч газар хөдлөлт болж үйлдвэр Honda_aoyamaнурсан байна. Дэлхийн 2-р дайны үед шингэн түлшний хомсдолтой байсан тул тэрээр дугуйндаа багахан хөдөлгүүр хийгээд явах санаа төрсөн. Дараа нь тэр 2 дугуйт моторт дугуй хийхээр техникийн судалгааны институтээ Японы Ханамацуд байгуулсан. Тухайн үед японы 18000 дугуйны дэлгүүр эзэмшигчид байсан. Ингэж Honda авто компанийн эхлэл тавигдаж богино хугацаанд буюу 1964 онд дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани болж чадсан юм. Honda-гийн анхны автомашин нь Т360 гэсэн жижиг машин байсан ба 1963 оны 8-сард хямдарч зарагджээ. Honda анхны спорт машин нь S500 спорт машин юм.

Honda-гийн дэлхий даяар тархсан сүлжээгээр нь Fit, Civic, Accord, Insight, CR-V болон Odyssey сүүлийн үеийн Acura TL болон  Ridgeline зэрэг сүүлийн үеийн шилдэг загварууд борлуулагдаж байгаа билээ. Эдгээр автомашин нь хойд америкд хийгдэж зарагдаж байсан байна. Civic нь Honda-гийн үйлдвэрлсэн компакт машин юм. Civic-ийн үйлдвэр нь хойд америкт байрлах Япон улсын мэдлийн 2 дахь том үйлдвэр юм.

Civic болон Accord, Prelude загварууд нь 1990-д он хүртэл хойд америкт борлуулсан. Үүн дундаас Honda Civic илүү эрэлт хэрэгцээтэй автомашин болж чадсан. Honda АНУ-ийн суудлын автомашинд тавигдах шаардлагыг хангаж, 2008 оны 9 сард дэлхийд борлуулсан бүтээгдэхүүнээ нэмэгдүүлсэн байна. 2006 онд “ Motor Trend “ сэтгүүлийн  онцлох машинд Ridgeline түрүүлжээ. Мөн тус онд дахин загвар нь шинэчлэгдсэн Civic уг сэтгүүлд жилийн онцлох машинаар шалгарч түрүүлсэн.

1984-2010 оны хооронд АНУ-ын Хүрээлэн Байгаа Орчны Хамгаалах Нийгэмлэгээс зохион байгуулсан экологийн шилдэг 10 машинд Honda ямагт хошуучилсаар ирсэн.  Уг шалгаруултад хошуучилсан 5 загвар нь 2000-2006 онд Hondai Insight, 1986-1987 онд Honda Civic Coupe, 1994-1995 онд Honda Civic hatchback, 2006 онд Honda Civic Hybrid, 2010 онд Hondai Insght юм.

Монгол ч гэсэн цаг үеэсээ хоцролгүй Хондагийн албан ёсны борлуулагч компанитай болсон бөгөөд CRV загварыг түрүүлж оруулж ирсэн байна. Удалгүй бидний дуртай Accord, Fit, Civic загваруудыг оруулж ирнэ гэдэгт найдаж байна.

 
Honda CR-V - Хамгийн Хайр татам бэлэг

Таны хайртай дотны хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Хайр, халамж, итгэл мөн урам. Энэхүү эрхэм зүйлсийг та хайртай хүмүүстээ сэтгэлийн бэлэг барьж халуун дулаан тэврэлтээр хайраа илэрхийлдэг.Honda CR-V таны нандигнаж явдаг бүхнийг аюулгүй тав тухтай мөн уйдаахгүй байлгах болно. Энэ жилийн хамгийн ХАЙР татам бэлэг – ТАНД БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨМАКС МОТОРС ХХКУтас: 77772626

Posted by Hondamotor Mongolia on Wednesday, March 2, 2016

МОТОЦИКЛ

Honda 1955 оноос хойш бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн Японы хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани юм. 1982 онд Honda 3 сая орчим мотоцикл үйлдвэрлсэн. 1960 оны үед  Honda японы зах зээлээс хальж АНУ-д экспортоор гаргаж эхэлсэн. Honda-гийн амжилт АНУ-д төдийгүй дэлхий даяар алдаршсан юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.