TOYOTA ALPHARD

1-р үе (2002 он-2008 он)

2002 оны 5 сарын 22-нд Granbia, Regius, Touring Hiace, Grand Hiace загваруудын байр суурийг эзлэн гарсан шинэ загвар бөгөөд сарын дундаж борлуулалт 4000 ширхэг байсан. Хэдий тийм боловч сард 16000 ширхэг борлуулагддаг Nissan Elgrand- ийн борлуулалтын дэргэд юу ч биш байлаа.

Үүний дээр нийтэд танигдаагүй Alphard нэр, шинэ загварыг зарлах өдөр нь Nissan Elgrand-ийн E51 2-р үеийн загварыг зарласан өдрийн дараачийн өдөр байсан зэрэг маркетингийн үйл ажиллагаа алдаатай байсан юм.
Elgrand-ын дотор салон нь илүү модерн стильтэй байдаг бол Alphard нь өргөн дубэн оруулгатай зэрэг япончуудын нийтлэг сонирхдог стильтэй болсон байна. Бүх загварт автомат шил өргөгч бүхий гүйдэг хаалга 2 талд нь хийж дутуу хаагдах үед гүйцээж хаах систем суурилуулжээ. Мөн алсын удирдлагаар нээж хаах цонх хийсэн. Мөн цахилгаанаар онгойх хойд хаалгыг дотооддоо анх хийжээ.

2-р үеийн Estima-гийн суурийг авч ашигласан ба их биеийг өндөрдүү болгож өгсөн. 7-8 хүний багтаамжтай бөгөөд хөдөлгүүр нь хөндлөн байрлалтай болсноор урд хөтлөгчтэй болжээ. Бүх хувилбаруудад 4WD загвар сонгох боломжтой. Дизель хөдөлгүүртэй загвар байгаа боловч хумигдсаар байгаа дизель загварын зах зээлийн хэрэглэгчид голдуу Estima-гийн Hybrid эсвэл Hiace-ийн Н200 дизель загварыг илүү сонирхох болсон.

1-р үеийн Alphard
1-р үеийн Alphard
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах 1-р үеийн Alphard /урд хэсэг/
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах 1-р үеийн Alphard /урд хэсэг/
1-р үеийн Alphard /хойд/
1-р үеийн Alphard /хойд/
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах 1-р үеийн Alphard /хойд хэсэг/
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах 1-р үеийн Alphard /хойд хэсэг/
Хөдөлгүүр
  • 2-р үеиин Estima-тай адил 2AZ-FE 4 цилиндртэй 2.4 литрийн 159 морины хүчтэй ба 1MZ-FE гэсэн 3.0 литрийн 220 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд тус бүрд өөр өөр хурдны хайрцаг тавьсан байна.
  • 2.4 литрийн хөдөлгүүрт Super Intelegent 4 шаттай автомат хурдны хайрцаг, 3.0 хөдөлгүүрт мөн адил байсан боловч хэсэгчилсэн өөрчлөлтийн дараагаар 5 шаттай Super Intelegent автомат хурдны хайрцаг тавьжээ. Харин Hybrid загварт THS-C гэгдэх CVT хурдны хайрцаг тавигдсан.
  • Хөдөлгүүрийн байрлал хөндлөн байрлалтай. 4WD загварт Active Torque Control гэгдэх урд хойд тэнхлэгийн хөтлөх хүчийг автоматаар тохируулах төв дифференциал тавьсан. Hybrid загвар нь хойд дугуйг цахилгаан хөдөлгүүрээр хөтлөхөөр хийсэн байна.
2-р үе (2008 он)

2008 оны 5 сарын 12-нд буюу 6 жилийн дараа загварын шинэчлэлт хийсэн ба 3-р үеийн Estima-гийн суурийг ашигласан байна. 2.4 литрийн 2AZ-FE хөдөлгүүрээс гадна 3.5 литрийн V6 2GR-FE шинэ хөдөлгүүр CVT хурдны хайрцаг ба 6 шаттай автомат хурдны хайрцагтай болсон байна. Сарын дундаж борлуулалт 3000 ширхэг байсан. Энэ үеэс Alphard G гэсэн хувилбар нь Toyota Vellfire нэрээр гарах болсон ба онцлог нь урд талын хамар хэсэг нь өөр байхаар төлөвлөгджээ. Харин өмнөх үед байсан Hybrid загвар гараагүй байна.

Өмнөхийн адил 7-8 хүний багтаамжтай ба урд 2 суудал нь Capitan хийцтэй. 350G L Package, 350S C Package хувилбаруудад цахилгаан тохируулгатай Capitan суудал байрлуулдаг.

2-р үеийн Alphard
2-р үеийн Alphard
2-р үеийн Alphard /хойд хэсэг/
2-р үеийн Alphard /хойд хэсэг/

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.