NISSAN ELGRAND

Эхэн үе E50 загвар. (1997-2002)

Elgrand нь Ниссан автомашины борлуулдаг 1 Box хэлбэрийн тансаг ангиллын микроавтобус юм. Эхэн үе, 2-р, 3-р үеийн үйлдвэрлэлийг тус тус орон нутгуудад байдаг Nissan-ийн үйлдвэрт хийсэн байна. Японд худалдаалагдахаас гадна E51 загвар нь Хон-Конг ,Сингапурт экспортлогддог байсан. E52 загварыг шинэчлэн өөрчилснөөр 2011 оноос Quest (R42H) болгон Америкт экспортлох болов.

1997 оны 5 сараас Caravan, Homy загвар микроавтобус загвараар гарч ирсэн. Анхан үедээ [CARAVAN ELGRAND], [HOMY ELGRAND] гэсэн ондоо нэрээр ч гардаг байсан байна. Загвар нь дотроо дээд ангиллаасаа 7 хүний [X], 8 хүний [V], хамгийн энгийн [J] гэсэн хувилбартай байдаг. [X] марканд л зөвхөн арьсан суудлын бүрээс автомат гүйдэг хаалгатай, олон ажиллагаатай цахилгаан удирдлагатай амортизатор байдаг.「J」-ээс бусад хувилбарт давхар монитортой ТВ, навигац системтэй.「V,「J」хувилбарт автоматаар хаагддаг хаалга, автомат эвхэгддэг толь зэрэг байхгүй. Спикер 2 ширхэг байгаа. Elgrand-ийн эмблем нь Caravan Elgrand-ийх улаан, Homy Elgrand-ийх хөх өнгөтэй юм.

  • 1997 оны 7 сар. Isuzu Fargo, Isuzu Ferry нэрээр 2002 оны 4 сар хүртэл үйлдвэрлэгдсэн.
  • 1998 оны 11 сарын 18. 1997 оны 4 сараас үйлдвэрлэж эхэлснээс хойш яг 19 дэх сар болж 100000 тэрэг борлуулсан байна.
  • 1999 оны 8 сарын 30. Хэсэгчилсэн шинэчлэлт. Дизель хөдөлгүүрийг ZD30DDTi  гэсэн intercooler turbo хөдөлгүүрээр сольж түлш зарцуулалтыг 25 % сайжруулсан байна. Машины нэрийг [ Elgrand ] болгож , улаан хөх байсан эмблемийг цагаан болгож өөрчилсөн байна.
  • 2000 оны 4 сарын 3. Тод харагдах хянах самбартай, арьсан суудлын бүрээстэй тусгай зориулалтын [Prime edition] борлуулж эхэлсэн байна.
  • 2000 оны 4 сарын 6. Оотекжапанаас [ Жямбо такси ] гаргаж ирсэн. 10 хүнийх бөгөөд VG33E, ZD30DDTi-г суурилуулсан юм.
  • 2000 оны 8 сары 23. Хэсэгчилсэн шинэчлэлтээс үүдэн энгийн「J」загвар зогссон. Харин [X limited] тансаг ангиллынх нэмэгдэж орж ирсэн. VQ35DE хөдөлгүүртэй болсон. Мөн урд хэсгийн дизайн өөрчлөгдсөн. Хамар дээрх эмблем, никелдсэн толь зэргийг хийж өгсөн.
2 дахь үе (E51 загвар 2002-2010)

2002 оны 5 сарын 21.  E51 загварт загвараа өөрчилсөн. Эхэн үеийнхтэй ижилхэн Terrano-гийн платформыг авч ашигласан, хойд тэнхлэг нь пурш амартизатор 2 нэг дор угсрагдсан олон гартай болон өөрчлөгдсөн. Обoд нь 139.7-н 6 нүхтэйгээс 114.3-н 5 нүхтэй болон өөрчлөгдсөн.

Сайжруулсан платформыг Elgrand-ийн тусгай зориулалтанд ашиглахаар болсон. Ижил ангиллын өрсөлдөх машинаас ялгагдах тал нь хөдөлгүүр нь дагуу байрлалтай юм. Хойд бөгсөн тал нь хүнддэг иймэрхүү машинд ардаа хөтлөгчтэй хийх нь хурд авах ба эргэлтэд хүч нэмэх зэрэгт сайн талтай юм. Мөн дизель загварын үйлдвэрлэлийг зогсоож бүх машинаа бензин хөдөлгүүртэй болгож борлуулж байгаа. Энэ хөдөлгүүр нь VQ35DE загварын V6 3.5 литрийн 240 морины хүчтэй AT 5 шатлалтай, гар шилжүүлэгтэй.

  • 2002 оны 10 сарын 2. Оотекжапанаас гаргасан тусгай зориулалтын [Rider] гарсан.
  • 2002 оны 12 сарын 19. Оотекжапанаас гаргасан 4 хүний [VIP зориулалтын] гаргаж өгсөн. Арын суудалдаа тохойвчтой арьсан бүрээстэй сандал хийсэн, (VHS+CD+DVD) хөгжим суурилуулсан, шуургуулга тавиур ихтэй, татдаг ширээ зэрэг нэмсэн байна.
  • 2002 оны 12 сарын 24. Дотоодын борлуулалт 250000 тэрэг борлуулсаныг тэмдэглэж [VG version L], [Highway star version L] гаргаж өгсөн.
  • 2003 оны 8 сарын 27. [Highway Star] зарим хэсгийг сайжруулсан. Урд нүүрэн хэсгийг бүгдийг никелдсэн. Манангийн гэрлийн эргэн тойронг кузовын өнгөтэй нэг өнгөтэй болгосон, рулийг хар болгосон, бүрээс шинэчилсэн, арааны рычагийг хар арьсан болгосон,  урд хянахын төв хэсгийг гүн саарал өнгөтэй болгосон.
  • 2003 оны 10 сарын 22. Оотекжапанаас гаргасан тусгай зориулалтын [RiderS] нэмж гарсан. Өмнөх загвараасаа хар өнгө оруулж хийснээрээ ялгагдана.
  • 2004 хэсэгчилсэн шинэчлэл хийсэн. Урд нүүрэн хэсэг, ар буфер зэргийн хэлбэр өөрчлөгдсөн. Арын тоормосны гэрэл арын гэрэл 2 тусдаа саланги хийгдсэн. Тоормосны гэрэл ЛЭД гэрэлтэй болсон. Урд хянах тэр чигээрээ хэлбэр нь өөрчлөгдсөн. Хэсэг бүртээ модон оруулгатай болсон, гэрэлтүүлэгтэй хянах самбартай болсон, унтраалга товчлууртаа никел оруулгатай болсон нь тансаг зэрэглэлийг улам ихэсгэсэн. Урд суудалдаа хөдөлдөг толгойн хамгаалагч, AFS ( adaptive front light system) буюу тохируулгатай гэрэл (машин хазайсан чигтээ гэрлээ илуу өнцгөөр тусгаж өгдөг) , тормозны туслах систем, гэнэт тоормос гишгэхэд аюулгүйн бүс ажиллаж эхэлдэг систем зэргийг хийж өгсөн. Бүх машинд маш сайн BOSE хөгжмийн систем суулгаж өгсөн. Энэ хэсэгчилсэн шинэчлэлийн дараа V, VG маркийн машинууд хийгдэхээ больсон байна.
  • 2004 оны 12 сарын 22. Өрсөлдөх машин Тоёота Алфард үнийн, түлш зарцуулалтын хувьд хамаагүй илүү 4 цилиндртэй , 2.4 л-н багтаамжтай тэрэг байсан учир VQ25DE (V6 2.5 L  186ps) энгийн бензинээр ажилладаг шинэ загварыг нэмж гаргах шаардлага гарсан юм.
  • 2006 оны 12 сарын 19. Elgrand бий болоод 10 жилийн ойд тусгай зориулалтын [3.5L Highway Star black leader limited ]-г зохион гаргасан.
  • 2007 оны 6 сарын 20. Elgrand бий болоод 10 жилийн ойд тусгай зориулалтын 2 дахиа [3.5L Highway Star stylish silver leader]-г зохион гаргасан.
  • 2007 оны 10 сарын 23. Нэг хэсгийг сайжруулсан. Урд нүүрэн хэсгийг өөрчилсөн. Навигацийг DVD хэлбэрээс  HDD хэлбэрт өөрчилсөн. Rider-аас бусад маркийн машиндаа бүх талаа хардаг монитор суурилуулж өгсөн. Бүх маркийн өмнө хэсэгт [250], [350] хаягдал хийн хэмжээг заасан тоог өмнө нь тодотгон оруулах болсон.
  • 2008 оны 11 сарын 10. [ HighwayStar plug leader navi edition], [350 highway Star express leader premium selection], [highwayStar black leader urban selection] борлуулагдаж эхэлсэн.
  • Тусгай зориулалтын [ highway Star black leader urban selection] ны 2.5 л-н хөдөлгүүртэйд [ performance spec]-г , 3.5 л-н хөдөлгүүрт [ high performance spec]-г нэмж гаргасан. 2 тэргэнд явах ангид нь бага зэрэг өөрчлөлт хийсэн. Явах эд ангиудыг сайжруулсан. Техникийн өндөр үзүүлэлттэй тэргэндээ тусгай эд ангийг сайжруулж VQ35DE хөдөлгүүрийг суурилуулсан.   
  • 2009 оны 10 сарын 26. Нэг хэсэгийг сайжруулсан. [250V], [350X], [350XL] урд гэрлийн өнгийг өөрчилж, 250V-д урд манангийн гэрлийг нэмж өгсөн байна. Энэ үед тусгай зориулалтын [Highway Star black leader naviedition V],  [Highway Star black leader urban selection V] тэргийг борлуулж эхэлсэн байна.
3 дахь үе (E52 загвар. 2010 оноос)

Nissan Elgrand . TE52/TNE52/PE52/PNE52 загвар

2010 оны 5 сарын 13. Ойролцоогоор 8 жилийн дараа бүрэн загвараа өөрчилчхийн өмнө вэб сайтаар танилцуулагдаж байсан. Highway Star гадна дотно байдлыг харуулсан дүрсийг үзүүлэхээс гадна Оотекжапанаас гаргасан Rider-н дүрсийг ч үзүүлж танилцуулагдсан.

3 дахь үеэс эхлэн Америкт гаргах Квестотой нийлснээр FR хойд хөтлөгчтэй байснаа 4 дугуйгаар хөтөлдөг урд хөтлөгчтэй болж, шал нь доошоо болж, нийт өндрөөс бага зэрэг хасагдсан байна. Өмнөх загвартай харьцуулахад нийт урт 80 мм, нийт өргөн 35мм-р томсгосон, нийт өндрөөс 95 мм, шалнаас 129 мм тус тус багасгасан байна. Хөдөлгүүр нь V6 2.5 л-н хөдөлгүүртэй загварыг зогсоож, шинээр шууд 4, 2,5 л-н QR25DE болон V6, 3.5 л-н VQ35DE гэсэн 2 загварыг гаргажээ. Хоёулаа экстроник CVT хурдны хайрцгийг угсарч суурилуулсан.

2010 оны 6 сарын 21

Вэб сайт танилцуулган дээр гадна дотор зураг зэргийг байршуулсан. Машины загварыг E52 гэж маркийг [350 Highway STAR Premium (3.5 L 7 хүн суудаг)], [350/250 Highway STAR (3.5 л /2.5 л 7/8 хүн суудаг,сонголттой ) , [ 250XG (2.5 л 8 хүн л суудаг ) ] Оотекжапанаас гаргасан Rider (Highway Star суурин дээр сонголт нь ч адилхан. Жинхэнэ арьсан бурээснээс хар, цайвар шаргал өнгөнөөс сонголттой.) нэмэн нийт 4 марк байгаагаас урдаа хөтлөгчтэй ба 4 дугуйгаар хөтөлдөгөөс сонголт хийж болдог.

2010 оны 8 сарын 4

Албан ёсоор бүтэн загварын шинэчлэлт хийхээ зарласан.

8 сарын 18 наас борлуулж эхэлсэн. Сардаа 1900 тэрэг зарах зорилттой байсан. Гадаад үзэмжээрээ 2005 онд 39-р Токио моторшоунд гаргаж байсан Amenio-той төстэй. Намхан шалтайгаараа Presage –тай адилхан болж ирсэн, 2 давхар урд гэрэлтэй, том хэлбэрийн урд нүүрэн хэсэг, арын зуйван гэрэл зэргээрээ нэг харахад л Элгранд гэж ойлгогдохоор хэлбэр загвартай байсан нь онцлог юм.

Дотор тоноглолт нь дэлхийд анхных гэж тооцогддог тухтай эвхэгддэг сандал, 11 инчийн дэлгэцтэй монитор, ганц дараад л онгойж хаагддаг гүйдэг хаалгатай, хажуугийн ба хөшгөн аюулгүйн дэртэй, дуу чимээ хурц гэрлээс хамгаалалттай шилтэй, дохиололтой дугуйн хийн даралт хянах систем, 3 дахь эгнээний суудалд аюулгүйн бүс хийж өгч, машины тав тух, аюулгүй байдлыг анхааран нэлээд сайжруулсан байна.

Арын зайг ашиглахын тулд запас дугуйны оронд багажны цуглуулга хийж , мөн эргэн тойронг хянаж боломжтой  монитор дэлгэц хийж өгсөн. Оотекжапанаас гаргасан Rider –с гадна VIP –г гаргаж ирсэн, хамгийн тансаг зэрэглэлийн 「350Highway STAR Premium」-ний суурин дээр хийж, дотор нь хар арьсан бурээс хийж, арын суудлуудад ном унших зэрэгт хэрэглэх гэрэл, 100 вт цахилгаан үүсгүүр, бууж суухад туслах шат, зөөлөн явах зориулалтын дугуй, мөн 2-4 хүн сууж болох сонголтоор угсарч өгөх хойд сандал суудал зэрэг хийгдсэн байна.

Энэ машины бараг бүх марк нь байгаль орчинд ээлтэй байхаар, 2005 оны машины хорт хаягдал хийг 75% бууруулсан, 2.5 хөдөлгүүртэй машин нь 2010 оны түлш зарцуулалтыг 25%-р хэмнэсэн, 3.5 л-н 4 дугуйгаар хөтөлдөг машин нь 2010 оны түлш зарцуулалтыг 15% -р хэмнэсэн, 3.5 л-н 2 дугуйгаар хөтөлдөг машин 2010 оны түлш хэмнэлтийг 10% -р хэмнэж чадсан байна. Мөн ард нь 「XTRONIC CVT」 гэсэн эмблем хийж өгсөн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.