КАТАЛИЗАТОР ГЭЖ ЮУ ВЭ? №261

Цөөн үгээр хэлвэл катализатор нь хөдөлгүүрээс гарч буй утааны хорт бодисыг саармагжуулах үүрэгтэй эд анги юм. Түүнийг халуунд тэсвэртэй гангаар хийгдсэн гэр дотор зөгийн үүр шиг хэлбэртэй исэлдүүлэгчийг байрлуулсан байдаг. Энэ нь утаан дахь хүний биед, байгаль орчинд хор нөлөөтэй бодисыг химийн аргаар цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Утааг илүү сайн цэвэршүүлэхийн тулд гурван үет катализаторыг ашиглах бөгөөд хорт утааг CO, HC, NO, CO2, H2O, N2 болгон цэвэршүүлдэг.

Мөн катализаторт О2 мэдрэгч буюу яндан мэдрэгчийг суурилуулдаг бөгөөд энэ нь хөдөлгүүрийн цилиндрт өгөх агаар түлшний харьцааг онолоор тодорхойлсон хэмжээнээс баяжих эсвэл ядуурахаас сэргийлдэг.

Онолоор тодорхойлсон агаар түлшний харьцаа нь 1:15 байдаг. Утга нь 1 л түлшийг бүрэн шатаахад 15 л агаар хэрэгтэй гэсэн тооцоо юм. Энэ хэмжээнээс агаар бага байвал БАЯН, агаар их байвал ЯДУУ холимог гэнэ.

Гэмтлийн шинж:

  • Check Engine шар гэрэл хянах дээр асна
  • Улсын оношилгооны утааны тестэнд тэнцэхгүй байх
  • Машины хүч муудах
  • Яндангаас эвгүй үнэр гарах

Засварлах зөвлөгөө:

  • Катализатор бол автомашины чухал бүрдэл эд анги юм. Хэрвээ та шинээр солих гэж байгаа бол зөвхөн сайн чанартай шинэ эд ангиар солиулаарай. Үүнийг цэвэрлэж болохгүй зөвхөн солиулахыг авто үйлдвэрлэгч нар зөвлөдөг.
  • Хөдөлгүүрийн догол, дутуу шаталт зэрэг нь катализаторыг гэмтээхэд хүргэдэг.
  • Катализатор гэмтсэн бол хөдөлгүүр баяжсан холимгоор ажиллаж шатахуун зарцуулалт ихэснэ.