ХӨДӨЛГҮҮРИЙГ УГААХДАА АНХААРАХ НЬ...

Урин дулаан цаг дөхөөд ирэхээр хүн бүр автомашинаа бүтэн угаалгаж цэвэрлүүлдэг билээ. Ингэхдээ бидний гол алддаг зүйл маань өндөр даралтаар хөдөлгүүр лүү хүйтэн ус шүршүүлж автомашинаа доголдуулдаг. Тиймээс гарч болох эрсдэлүүдийг жагсаан та бүхэнд хүргэж байна.

Хэрвээ та цэвэрлэх гэж байгаа бол өндөр даралтын усаар ШҮРШҮҮЛЖ биш зориулалтын хөдөлгүүр цэвэрлэгч авто химийн бодис, profoam зэрэг бүтээгдэхүүнээр тоос шороог унагааж усаар зайлж цэвэрлээрэй. Хэрвээ танд зөөлөн шүршигч байхгүй бол хүүхдийн усан буугаар шүршиж зөөлөрсөн шороо, тосыг унагааж цэвэрлээрэй.

Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд хайбрид машины хөдөлгүүрийг даралттай усаар угаахгүй байхыг үйлдвэрлэгчээс маш хатуу анхааруулсан байдаг.

Өндөр даралттай усаар угааснаар
  1. Цахилгаан залгуур, релей, гал хамгаалагчууд норсноор шатах
  2. Жанам эвдрэх
  3. Катушка эвдрэх
  4. Хөдөлгүүр дээрх мэдрэгчүүд гэмтэх, доголдох ингэснээр check engine шар гэрлийг асаах
  5. Халуун хүйтэн харшилж зарим эд анги хагарч, хугарч болзошгүй.

Дээрх аргаар хэрхэн цэвэрлэхийг бичлэгээр үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.