TOYOTA ESTIMA

1-р үе (1990 он-1999 он)

1989 онд болсон Тokyo Motor show дээр нийтэд дэлгэгдсэн консепт автомашин бөгөөд үүнээс хойш хагас жилийн дараа 1990 оны 5 сарын 12-нд худалдаанд гарсан юм. Энэ машины загвар нь өндөг хэлбэртэй ба ирээдүйн машины чиг хандлага дизайныг илэрхийлсэн гэдгээрээ олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан.

Хөдөлгүүр нь жолоочийн суудал, урд дугуй 2-н дундаж огтлол дээр байрласан буюу Midship engine-тэй юм. Хэдийгээр энэ хөдөлгүүрийн ачаар моторын хэсгийн орон зайг хэмнэх боловч ялгаруулж буй утааны асуудлыг бүрэн шийдэж чадаагүйгээс шалтгаалаад замхрах хандлага гарсан юм. Тиймээс Toyota Hiace-ийн хөдөлгүүрийг хэсэгтээ тавьж байсан бөгөөд энэ нь цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамжтай хөдөлгүүр байсан байна.

Худалдаанд гарсан загвар нь нэг цул их биеэс (монокок) бүтсэн 7 хүний багтаамжтай, 4 дугуйгаараа хөтөлдөг midship хөдөлгүүртэй ганцхан төрөл байсан. Харин урд тэнхлэг нь страт бүтэцтэй, хойд тэнхлэг нь дээд доод хос гартай бөгөөд хөдөлгүүр нь ч цуваа 4 цилиндртэй, 135 морины хүчин чадалтай 2.4 литрийн багтаамжтай 2TZ-FE байсан.

Хэдийгээр загвар дизайны хувьд гайхалтай боловч тухайн үед нэлээд өндөр үнээр зарагдаж байсан учраас ихээхэн дэлгэрч чадаагүй байна. Ингээд 1992 онд нэлээд хүчээ аваад байсан Nissan Vanetta Serena-ийн эсрэг Estima Emina, Estima Lucida худалдаанд гарсан юм.

1993 оны 2 сард арилжааны зориулалттай “Х” загвар гарсан юм. Дээд ангиллын Estima загвар нь 7 хүний багтаамжтай, 4 дугуйндаа үл хамаарах тэнхлэгтэй байсан бол Х загвар нь 8 хүний багтаамжтай 4 татуургатай хойд тэнхлэгтэй болсон. 1994 оны шинэчлэлээрээ хүчин чадал муутай гэсэн үнэлэлтийг үгүй хийж илүү хүчирхэг болгохыг зорьсон ба хөдөлгүүрийг нь турботой болгосон.

Ингэснээр  2TZ-FZE  хөдөлгүүр нь 160 морины хүчин чадалтай болжээ. “G”/ “V”/ “X”   загварууд гарсан ба “V”-ийн турбо загвар нь “X” юм. 1998 онд гадна загвар дизайныг нь шинэчлэн сайжруулсан ба агаарын эсэргүүцэл багасгах нэмэлт тоноглолтой “Aeras” загвар худалдаанд гарчээ.  1994 оны 10 сард үйлдвэрлэгдсэн Honda Odyssey маш их алдартай байснаас шалтгаалан борлуулалт нь ихэд буурсан юм. Хөдөлгүүрийн багтаамж нь бага боловч хорт хийн ялгаруулалт их байсан учраас  шатахуун зарцуулалтыг багасгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж эхэлсэн байна.

Анхны загвар 1990-1994
Анхны загвар 1990-1994
Анхны загварын хойд тал
Анхны загварын хойд тал
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах загвар 1994-1998
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах загвар 1994-1998
2-р хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа 1998-1999
2-р хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа 1998-1999

Estima Emina

Estima Lucida

2-р үе (2000 он - 2005 он)

2-р үе нь 2000 оны 1 сард худалдаанд гарсан. Сарын төлөвлөгөөт борлуулалт нь T, L хоёр хувилбар нийлээд 6000 ширхэг байсан ба мөн Европ, Зүүн Азийн зах зээлд нийлүүлж байсан. Цаашид өндгөн хэлбэрээ хадгалан midship хөдөлгүүрийг сайжруулан Camry-д хэрэглэгдэж байсантай адил урд дугуйгаараа хөтөлдөг болгосон ба ингэснээр хөдөлгүүрийн багтаамжийг дээшлүүлэх боломж гарсан байна.

Ингээд  V6 цилиндртэй 3 литрийн багтаамжтай болон цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамжтай хөдөлгүүрүүд гарсан төдийгүй 2001 оны 6 сард Hybrid загвар нь гарсан юм.

Ерөнхийдөө өмнөх загвартайгаа ижил боловч урд дугуйгаараа хөтөлдөг болсноор хэмжээ багтаамж нь нэмэгдэж илүү ая тухтай болсон. Энэ загвар нь гүйдэг хаалгатай болсон төдийгүй хянах дэлгэц нь голдоо байрладаг болсон.

2000 онд гарсан шинэ машинуудыг борлуулалтаар нь жагсаан үзвэл Estima нь Corolla, Vitz 2-ийн дараа 3-р байранд буюу 122400 ширхэг борлуулагдсан байна.

Мөн өмнө нь 7-8 хүний багтаамжтай байсан Toyota Estima нь дахин шинэчлэгдэж 4 хүний багтаамжтай хөргөгч, ширээ, модон тавиур зэрэг нэмэлт тоноглолтой Estima Mobile Office загвар гарсан.  Мөн Hybrid загвар нь ч гарсан бөгөөд ямар ч хүн худалдан авч чадахуйц  боломжийн үнэтэйгээр зарагдаж байсан.  “Estima L” “Estima T” 2 нь хоорондоо маш бага ялгаатай бөгөөд хойд дохионы гэрэл, урд эмблем зэргээрээ ялгарна.

Estima hybrid

2001 оны 6 сард худалдаанд гарсан Prius Hybrid-ийн дараа 2-т жагсах хос хөдөлгүүртэй машин бөгөөд жин нь 1,85 тонн 2.4 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй 100 км-т 5.7 литр шатахуун зарцуулдаг.

Estima Hybrid нь hybrid system  буюу THS-C (Toyota Hybrid System-CVT)-тэй бөгөөд энэ нь урд дугуйгаараа хөтөлдөг Atkinson Cycle/дотоод шаталтын хөдөлгүүр/-тэй 2AZ-FXE хөдөлгүүр /2.4литрийн багтаамжтай, 131 морины хүчин чадалтай/, 13 кв-ын хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрээс бүтнэ. Хойд дугуйнд цахилгаан хөдөлгүүр буюу батарей нь хүч дамжуулах ба цахилгаанаар 4 дугуй нь хөдөлдөг /E Four System/ дэлхийн хамгийн анхны машин болсон юм.  

Ременээр хөдөлгүүрийг асаадаг бөгөөд хөдөлгүүр ассаны дараа хөдөлгүүрийн эргэлтээр ажиллах генератор болж хувиран ажиллах нь THS-C системийн онцлог юм.

Тоормосны систем нь шарвалтаас хамгаалах VSC систем, хөдөлгөөн эхлэх үеийн дугуйны хий эргэлтээс хамгаалах TRC систем, тоормослох үеийн дугуйны эргэхгүй болохоос  хамгаалах ABS  систем  мөн гэнэт тоормослох үеийн ECB /Electronicaly controlled Brake/ систем зэргээр тоноглосон. Ингэснээр 4 дугуй нь үл хамаарах систем нь, гидравлик тоормос цахилгаан тоормосны хувийг оновчтой хувиарласнаар хөдөлгөөний энергийг нэмэгдүүлснээс гадна аюулгүй байдлыг илүү хангаж чадсан байна.

Энэ загвар нь зогсож байх үедээ шатахуун зарцуулахгүй бөгөөд батерейны цэнэг их багаас хамаарахгүйгээр цахилгаанаар асдаг. Энгийн үед хөдөлгүүрээрээ явахаас гадна ачаа ихтэй үед цахилгаан хөдөлгүүр буюу батарей нь хөдөлгүүрийг дэмждэг. Дээр өгүүлсэн стартер генераторыг тавьснаар батарейгаа цэнэглэх боломжтой болсон.

Prius-тай харьцуулахад Estima-н хөдөлгүүр нь илүү үүрэг гүйцэтгэнэ. Хурд хасах үед,  хэрэглэгдэж байсан цахилгаан тоормос нь хөдөлгөөний энергийг цахилгаан энергид шилжүүлж Ni-MN батерейд хураадаг. Линзен их гэрэл зэрэг тавьснаар THS-C-гүй Estima-аас ялгарч байгаа юм.  Ингээд 2003 онд дахин шинэчлэгдэж  шатахуун зарцуулалт нь улам багассан бөгөөд 2005 оны 11 сард үйлдвэрлэл нь зогссон юм.

3-р үе (2006 он-)

2005 оны Tokyo motor show-нд нийтэд дэлгэгдсэн бөгөөд 2006 оны 1 сараас албан ёсоор үйлдвэрлэл нь эхэлсэн байна.  Зүүн Азийн зах зээлд Tarago, Азийн зах зээлд  Previa нэртэйгээр худалдаалагдаж эхэлсэн. Estima-ийн  салонд багахан өөрчлөлт орсон ба нулимстай нүд шиг хэлбэр бүхий их гэрэлтэй болсноороо өвөрмөц юм.

Мөн үүгээр зогсохгүй гурвалжин хэлбэрийн цонхтой, бүх багануудыг нууж, харлуулснаар дээвэр нь салангид хөвж байгаа мэт харагдуулдаг болгосон байна. Хөдөлгүүр нь шинээр зохион бүтээсэн 2GR-FE загварын 3.5 литрийн багтаамжтай, V6 цилиндртэй DOHC-тай 280 морины хүчин чадалтай хөдөлгүүрийг японы зах зээлд танилцуулсан бол 2,4 литрийн багтаамжтай цуваа 4 цилиндртэй 170 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй загварыг Hybrid хувилбарт санал болгож байсан. Энэ нь 100 км-т 5 литр шатахуун зарцуулдаг болон сайжирчээ.

Урд платформоо RAV4 гэх мэт дунд оврын кроссовер загварт хэрэглэдэг хэрэглэгддэг MC платформыг хэрэглэсэн бол хойд платформыг шинээр зохион бүтээсэн байна. Өмнөх загвартай ижил 7-8 хүний багтаамжтай боловч 3 дахь эгнээний суудал нь шалруугаа эвхэгддэг болсон. Ингэснээр Лимузин шиг уужуу зайтай болж чадсан байна.

6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй загвар нь секвенциал автомат 6 араатай бол цуваа 4 цилиндртэй машины загвар нь секвенциалтай Super CVT-i хурдны хайрцагтай. 1, 2-р үеийн ESTIMA-ийн араа шилжүүлэгч рулийн хажууд байдаг бол 3-р үед хянах самбар дээрээ байрладаг, шаталсан замтай араа шилжүүлэгчтэй болжээ.

HDD навигаци буюу дуун хоолойн зааварчилгаа, автоматаар зогсоолд байрлуулах систем (intelligent parking asist), ослоос хамгаалах систем (precrash safety system), түлхүүргүйгээр орох болон асаах систем (Smart entry and Start system) зэргээр тоноглогдсон. Hybrid загвар нь өмнө нь хэрэглэгдэж байсан THS-C системийг халж 2-р үеийн Prius-т хэрэглэж байсан THS-II  системийг суурилуулсан.

2 хөдөлгүүр нь нийлээд 190 морины хүчин чадалтай болсноор өмнө нь байсан шүүмжлэлийг үгүй хийж чадсан юм. Үүгээр зогсохгүй шатахуун зарцуулалт нь багасаж 100 км-т 5,5 литр шатахуун зарцуулж, ялгаруулах утааны хэмжээ эрс багасаж дэлхийн хамгийн бага утаа ялгаруулдаг загвар болсон байна.

  • Японы автомашины ослоос урьдчилан сэргийлэх байгууллагаас гаргасан 2006 оны автомашины үнэлгээгээр хамгийн шилдэг нь болсон юм.
  • 2009 оны 8 сард Aeras-ийн суурин дээр дээд ангиллын “G” загварт хэрэглэгдэж байсан арьсан бүрээс, агч модон салон болон хос автоматаар онгойдог гүйдэг хаалга (хурдан нээгддэг болон ямарваа нэг юмыг давхар хавчихаас хамгаалсан мэдрэгчтэй),
  • ETC буюу олон үйлдэлт дэлгэцтэй гайхалтай ая тух бүхий “Aeras G-Edition” загвар худалдаанд гарсан байна. 2009 онд мөн бүх загваруудад  шинэчлэл явагдсан ба 2010 онд болсон Estima мэндэлсний 20 жилийн ойд зориулан “2.4 Aeras 20th Anniversary Edition” загвар худалдаанд гарсан.
  • 2011 оны 3 сарын 11-нд болсон Зүүн Японы газар хөдлөлтөөр гамшигт өртсөн хүмүүс Estima Hybrid-н цахилгааныг ашиглан гар утсаа цэнэглэж, халуун ус буцалгах гэх мэтээр ихээхэн ашиглаж байсан. Иймээс бусад үйлдвэрлэгч нар ч цахилгаанаар ажилладаг машины ач тусыг үнэлэн ийм машин олныг бүтээхийг зорьж байна.
3-р үеийн Hybrid
3-р үеийн Hybrid