ТЕСЛА МОДЕЛ 3-ИЙН ЗАХИАЛГА ШОКОНД ОРУУЛАВ

4 өдрийн өмнөхөн л Теслагийн Модел 3 загвар албан ёсоор танилцуулагдсан. Тэгвэл захиалгын тоо 276.000-д хүрчээ. Бага зэрэг өөр зүйлтэй харьцуулвал өнгөрсөн жил BMW компани 3 цувралын 476.792 ширхэг загварыг зарсан гэхээр Тесла Модел 3 үнэхээр хүчтэй гарч ирлээ.

Энэ талаар Теслагийн CEO Элон Маск өөрийн твиттерт жиргэсэн бөгөөд 276.000 хүний урьдчилгаа компанийн дансанд төвлөрснийг зарласан юм. Бяцхан харьцуулалт хийхэд дээр дурдсанчлан BMW компани өнгөрсөн 2015 онд 476.792 ш 3 цуврал, Мерседес компани С-класс загварын 443.909 ширхэг машиныг борлуулсан байна. Хүмүүс цахилгаан машиныг маш ихээр сонирхож байна, бас ТЕСЛА-д бүрэн итгэж байна.

Машиныг АНУ-аас захиалахад $1000 долларын урьдчилгаа өгч байгаа бол Их Британи улсаас захиалахад 1000 еврогийн урьдчилгаа өгч байгаа юм байна. Танилцуулагдсан даруй 115.000 хүний урьдчилгаа компанийн дансанд төвлөрчээ.

Та магадгүй бодож байж болох юм. Тесла энэ их захиалгыг хүчрэх болов уу? гэж. Тэгвэл тэдний шинэ гигафактор нь жилд 500,000 ширхэг баттерэйг үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр тийм ч боломжгүй зүйл бас биш юм. Ямартай ч захиалга өгсөн эхний хэрэглэгчиддээ 2017 оны эхний улиралдаа багтаан машиныг нь өгөх аж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.