АУКЦИОНЫ БИЧГИЙГ ОЙЛГОЖ УНШИХ НЬ...

Японоос орж ирж байгаа бүх машинууд аукционы үнэлгээгээр орж, түүнийхээ дагуу дуудлага худалдаанд дуудагддаг. Аукцион хийдэг хүмүүс нь олон жил энэ ажлыг хийсэн, өндөр мэргэжлийн чадварлаг, итгэлтэй хүмүүс байх бөгөөд бүх зүйлсийг яг зөв тодорхойлон хуудсыг бөглөдөг.

Аукционы хуудсыг япон хэл дээр тэмдэглэх бөгөөд нэмэлт мэдээллийг ханзаар бичиж оруулсан байх нь олонтаа. Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас зарим нэгэн хүндрэлүүд гардаг. Гэхдээ НЭГ үндсэн баллын системийг ашигладаг тул тийм ч онцын зөрүү гардаггүй.

Хэрвээ та шинээр машин худалдан авах гэж байгаа бол заавал аукционы хуудсыг нь нэхэж аваарай, хэрвээ өгөхөөс татгалзаж байвал хардах эрх нь танд бий. Мөн шилэн дээр байх дуудлага худалдааны ТООГ тэмдэглэж аваад www.aleado.ru (ред. төлбөртэй болсон) болон www.bidjapan24.com сайтад үнэгүй бүртгүүлээд аукционы хуудсыг нэхэн харах боломжтой байдаг.

 Аукционы хүснэгтийн орчуулга (хадгалаад аваарай, хэзээ нэгэн цагт хэрэг болдог)
Аукционы хүснэгтийн орчуулга (хадгалаад аваарай, хэзээ нэгэн цагт хэрэг болдог)

Дээр та бүхэнд орчуулгыг нь хүргэлээ. Одоо бүгдээрээ бэлэн жишээ дээр ажиллаж, уншиж суръя

Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан

  1. Багцын дугаар
  2. Автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.
  3. Хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
  4. Кузовын төрөл
  5. Аукционы үнэлгээ. Үүнд:
    • S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
    • 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин
    • 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
    • 4-Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
    • 3.5-Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
    • 3-Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг
    • 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
    • 1-Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
    • 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
    • R- Осолд орж засагдсан машин
  6. Салоны үнэлгээ - үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
    • А- өөгүй салон
    • В- бага зэргийн бохирдолтой
    • С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
    • D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн
  7. Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг.
  8. Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрх жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.
  1. Сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)
  2. Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө
  3. Өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.
  4. Өнгөний код
  5. Түлшний төрөл. Энд "бензин"гэсэн байна
  6. Салоны өнгө
  7. Ашиглалтын хугацаа
  8. Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг
  9. Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.
  1. Хурдны хайрцгийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна рычак нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан рычактай автомат кроптой байна. Бусад кодыг энд оруулсангүй
  2. Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер
  3. Техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг
  4. Энэ хуудасны үйлчлэх хугацаа.
  1. Нэмэлт тоноглол
    • SR - люк
    • AW - хайлшин обуд
    • PS - гидро хүчлүүр
    • PW - цахилгаан шил өргөгч
    • TV - телевизор
    • LS - арьсан суудал
    • Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.
  2. Дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.
  1. Суудлын тоо
  2. Суудлын нийт тоо
  3. Энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаар өөрийн тайлбарыг бичнэ
  4. Дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ
  5. Кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.
    • A, B - зураас
    • E буюу U - хонхор
    • S -зэв
    • Y - цоорхой
    • W, P – будаг ховхорсон
    • X – солих шаардлагатай эд анги
    • XX – солигдсон эд анги
    • Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.
  6. Дугуйны техникийн байдал
  1. Энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд "рабито майка" гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.
  2. Машины улсын бүртгэлийн дугаар
  3. Арлын дугаар

ШИНЭ МАШИНАА ШАЛГАХ АРГА

КМ заалтыг нь ухраасан эсэх эсвэл өөр ямар нэгэн зүйлд нь эргэлзэж байгаа бол доорх аргаар авах гэж байгаа машинаа шалгаад үзээрэй.