LEXUS IS

Toyota-гийн дээд зэрэглэлийн автомашины брэнд болох Lexus-ийн суудлын автомашин бөгөөд японд Toyota Altezza нэрээр худалдаалагдаж байсан. Анхны загвар нь 1999 онд гарсан бөгөөд 2-р үеэсээ седанаас гадна дээвэр нь онгойдог IS C, хүчин чадал сайтай IS F хувилбарууд гарсан байна.

1-р үе  Lexus IS200/IS300 (1999он–2005он) E1#

Японд Toyota Altezza гарсантай зэрэгцээд 1999 оны 11 сард европын зах зээлд зориулж Lexus IS нэрээр, дараа нь хойд америкийн зах зээлд гарсан байна. Хойд америкт хамгийн тохиромжтой аятайхан Lexus гэгдэн олны таашаалд нийцсэн байна. Европт ч ялгаагүй 4.5 метрээс илүүгүй урттай дээд зэрэглэлийн суудлын авто машин гэхээр герман автомашинууд байдаг байсан бол ийнхүү тэдний эгнээнд Японы автомашин бүртгэгдэж эхлэн герман машинаас илүү алдартай болжээ.

Японд худалдаалагдаж байсан хувилбар нь цуваа 4 цилиндртэй 3S-GE-хөдөлгүүртэй спорт хувилбартай байсан бол европын загвар нь бүгд 6 цилиндртэй байсан байна. Мөн салоны материалын хийц, тоноглол зэргээрээ IS нь Altezza-аас илүү байсан байна. Сүүлд Altezza-ийн хамгийн дээд зэрэглэлийн хувилбар гэгдэн Lexus IS- тэй яг адил Toyota Altezza L-edition хувилбар японд гарах болсон.

  • IS200 цуваа 6 цилиндртэй 2 литрийн 1G-FE хөдөлгүүртэй европт зориулсан загвар. Японд AS200 хувилбартай дүйцнэ.
  • IS300: цуваа 6 цилиндртэй 3 литрийн 2JZ-GE хөдөлгүүртэй, америк, европын зах зээлд зориулсан.
  • IS sports cross: хагас хэлбэрийн комби загвартай 5 хаалгатай хэчбак ч юм шиг, япон дахь нэр нь Toyota Altezza Gita гэж нэрлэдэг.
2-р үе Lexus IS250/350 (2005 он - ) E2#

2005 оны 7 сард Lexus GS болон Lexus SC загваруудтай хамт нийтэд танилцуулагдсан боловч энэ хоёр загвараас 1 сарын дараа үйлдвэрлэл хоцорч эхэлсэн. Мөн оны 8 сард японд Lexus брэндийн “Давхилтын манлай” гэсэн имижтэйгээр худалдаалагдаж сард 1800 ширхэг борлуулагдсан байна.

Түрүү үеийн Toyota Altezza-аас үнийн хувьд илүү үнэтэй болсон. Lexus-ийн хамгийн дээд зэрэглэлийн спорт автомашины код болох F үсгийг авч Lexus IS F нэрээр гарах болсон бөгөөд 5 литрийн V8 хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж байсан. Энэ үеэс эхлэн өөрөөсөө арай том загвар болох Lexus GS (Toyota Aristo) болон Toyota Crown-ийн S180, 200 гэсэн загваруудын үндсэн элемэнтүүдийг ашиглах болсон.

  • Харин тэнхлэг хоорондын зай нь GS-ээс 120мм-ээр богино. Японд IS350, IS250 гэх 3.5 ба 2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй загвар үйлдвэрлэгддэг.
  • Энгийн хувилбар болон хурдлахад зориулсан  Version S, хамгийн дээд хувилбар болох Version L гэсэн 3 төрлөөр үйлдвэрлэгдэж байгаа. Мөн энгийн болон Version L хувилбарт 4 дугуйгаар хөтлөх AWD системтэйг сонгох боломжтой. Version S нь спорт явалтын хатуу тэнхлэгтэй ба 18 инчийн хайлшин обод өргөн дугуй, хөнгөн цагаан педальтай. Version L-д мөн Version S-ийн дээр дурьдсан хөнгөн цагаан педалиас бусад эд ангиудыг захиалгаар хийлгэх боломжтой юм. IS350 нь 3.5 литрийн 318 морины хүчтэй 2GR-FSE  хөдөлгүүртэй.

Энэ нь адилхан хөдөлгүүртэй Lexus GS350, Toyota Crown Athlete- аас 3 морины хүчээр илүү байгаа юм. Их бие нь богино болохоор түүнийг дагаад яндан нь мөн адил богиносгож тусгайлан хийснээр ийм үр дүнд хүрсэн.

  • Гэвч удалгүй Toyota Mark X-ийн 2-р үед яг адилхан хүчтэй хөдөлгүүр тавьсан байна. 2010 оны 8 сарын 25-нд хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн ба урд хэсэг, хойд гэрэл хайлшин ободны дизайн өөрчлөгдөж, урд гэрэл L үсгийг харуулсан диодон гэрэл хийж өгсөн.
  • Мөн тусгай явах ангитай, цахилгаан дэмжлэгтэй жолооны аппараттай 18 инчийн ободтой F Sport хувилбар шинээр гарсан. Мөн IS250-ийн 2 хөтлөгчтэй загвар нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, генераторын ажиллагааг компьютероор зохицуулдаг болсноор шатахуун зарцуулалтыг 15%-иар бууруулсан.
Lexus IS 250C (2009 он)

2008 онд нийтэд зарлагдаж 2009 оноос IS загварын дээвэр нь эвхэгддэг купе бүхээгтэй автомашин гэгдэн гарсан. Люкс ангиллын купе гэгдэх Lexus SC нь үйлдвэрлэгдэхээ больж түүний оронд энэ байр суурийг загварыг орлож гарч ирж байгаа.

Хөнгөн цагаанаар хийсэн 20 секундэд дуу чимээгүй автоматаар хаагдаж нээгддэг дээвэртэй болсон байна. Гадна өнгө болон салоны өнгийн сонголт ихтэй бөгөөд седан загваруудаас ялгагдахаар өнгөний сонголттой. Урд талын бамперийн дизайн нь сүр оруулдаг.

Седан загварын Version S-д байдаг спорт тохируулгатай тэнхлэг байхгүй. Дугуйн обод нь седан загваруудаас өөр дизайнтай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.