ХОРМЫН ДОТОР НУУГДАХ САХИУСАН ТЭНГЭР

Та бүхэн мэдэх бол, алдарт Роллс Ройс машины хамар дээр байрлах Баяр Баяслын сахиусан тэнгэр нүд ирмэхийн зуурт л нуугддаг. Тэгвэл хэрхэн ийм хурдан нуугддаг талаар танилцуулъя. Энэ бол зүгээр л шууд далд орчихдог энгийн чимэглэл биш юм.

Роллс Ройс компанийнхан бэлгэ тэмдэг болох Баяр Баяслын сахиусан тэнгэртэй холбоотой 2 асуудлыг шийдэхийн тулд нэлээдгүй цаг хугацаа энергийг зарцуулсан гэдэг. Энэхүү асуудлын нэгдүгээрт явган зорчигчийн аюулгүй байдлын стандарт бол хоёр дахь нь бэлэг тэмдгийг хулгайлах халдлагаас сэргийлэх юм.

Энэхүү чухал эмблемийг далд хийх механизм нь 3 кг орчим жинтэй мотор, мэдрэгч, бусад эд ангиуд болон маш хурдан хугацаанд баримлын оронд солигдох таг зэргээс бүрдэнэ. Энэ бүх эд ангиудын туслалцаатай нисэж буй эмэгтэйг байнгын хамгаалалтад авах бөгөөд эвдэрсэн тохиолдолд $3157 доллараар дахин худалдаж авах шаардлага гардаг байна.