ТOYOTA HILUX SURF N180

Toyota Hilux Surf. Энэ бол дунд ангиллын жийп мөн. Бас ч үгүй алдартай. Хойд Америкийн зах зээлд 4 Runner нэрээр алдаршиж залуусын унах дуртай унаа болсон юм. N130 буюу 89-95 оны загвар бол хамгийн их хит болсон загвар. Жийпний “Алтан үе”-ийн төлөөлөгчдийн нэг, тийм ч учраас 96 оны N180 загварын концепт нь N130-ийг хадгалсан хэлбэртэй болсон. Харин хөдөлгүүрийн хувьд шинэ хөдөлгүүрүүд тавигдсан. 3.0 литрийн 1KD-FTV дизель хөдөлгүүр, 3.3 литрийн V6 хэлбэртэй 5VZ-FE, 2.7 литрийн 4 цилиндртэй 3RZ-FE гэсэн бензин хөдөлгүүртэй байсан. Хамгийн их дэлгэрсэн нь  2.7 литрийн хөдөлгүүр.

Харин монголд бол жаахан өөр имижтэй. Манайхан Хайлакс гэж нэрлэдэг бөгөөд үнэндээ бол тэр нь пикап загварын нэр нь. Жийпийг нь Хайлакс Сөрф гэдэг ба жаахан дуудахад хэцүү. Өмнөх загвар N130-ийн 2L-T дизель хөдөлгүүр их пакталдаг байснаас машины нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Дээр нь суулт намтай гэдгээрээ зарим хүмүүст таалагддаггүй. Тиймээс ч дараагийн загвар N180 нь бага сагаар орж ирж зарагддаг.

Уул нь бол Prado 90-тай нэг суурьтай юм. Амартизаторийн ялгаанаас болж Прадоноос зөөлөн учраас савалгаа ихтэй гэдэг. Харин бүх хувилбарууд нь дан хойд хөтлөгчөөр явах сонголттой ба хэрэгтэй үед явдал дундаа урд хөтөлгөөг залгадаг нь зүгээр гэхдээ товчлуур дарж залгадагаараа илүү хялбар. Хуучин загварт нь 60 км/ц-ийн дотор залгахаар байсан бол N180-д 100 км/ц-ийн дотор залгаж болохоор хийжээ.

2.7 бензин бол жаахан өндөр эргэлт хийж байж араа нь солигддог

Мөн дан хойд хөтлөгчтэй загвар байдаг. Үүнийг нь манайхан мэдэхгүй худалдан авчихаад дараа нь амаа барьж байсан хүмүүс ч бий. Гэхдээ маш ховор байдаг ба үнэ хямд учраас авчихдаг байсан. N180 Hilux Surf бол бартаа туулах өндрөөрөө хангалттай сайхан өндөр шүү.

Сүүлийн үеийнх нь намхан болоод байгаа болохоос. Аа тийм бас нэг зүйл гэвэл хойд америк болон европын загваруудад LSD захиалгаар тавьж болно. Төв дифференциал цоожлогч байхгүй. Прадо туслах кроп хийвэл тийм болгож болох л байх. V6 хөдөлгүүр бол гайхамшигтай хөнгөн, дизель нь ч нээх дутахааргүй, харин 2.7 бензин бол жаахан өндөр эргэлт хийж байж араа нь солигддог гэхүүдээ. Гэхдээ нээх асуудал үүсгээд байхгүй энгийн хялбар, үйлчилгээ хийхэд зайтай шүү. Урд тэнхлэг нь үл хамаарах дээд доод гартай, пүрш амартизатор нь нэг дор угсрагддаг мөртлөө рамандаа бэхлэгддэг болохоор айлтгүй.

Харин өндгөн тулгуурыг нь ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй, адил тэнхлэгтэй ах Прадо нь өндгөн тулгуур нь салсан хэвтэж байхтай хэд хэд таарсан шүү. Хойд тэнхлэг бол чулак учраас нээх эвдрэл гараад байхгүй. Харин хойд тэнхлэгийн дээш явалтыг хязгаарлагч наймын тоо резин нь унахаараа тэнхлэгээ цохиод явдаггүй учраас түүнийг шалгаж байхад илүүдэхгүй.

Гэхдээ зүгээр байж байгаад уначихдаг юм биш, манайхан л хэтрүүлэн ачаа ачаад хол замд нүдүүлээд бяцалчихдаг болохоос. Ийм тулгуургүй болсноос бөгсөө хаяад байх тал бий.

Aр талын шил нь салоноос эсвэл гадна талаас  түлхээрээр онгойно
Aр талын шил нь салоноос эсвэл гадна талаас түлхээрээр онгойно
Арын шилийг салоноос удирдах товчлуур
Арын шилийг салоноос удирдах товчлуур

За одоо салоны дотор юу байгааг харцгаая. Машины салонд байх бүх л юм байгаа. Паарны удирдлага, хөгжим, руль гээд өөр юу хэрэгтэй юм. Илүү супер юм нээх хэрэггүй. Мэдээж залууст зориулсан гэдгээрээ хөгжим нь басс дуугаралт талдаа. Урд хянах самбар нь цомхон, зөөлөн материалтай. Суудал нь нээрээ л доор. Гэхдээ удаан хэрэглээд ирвэл таалагдана шүү. Дулааны хувьд бол янзтай, сайхан үлээнэ.

Тэр ч бүү хэл хойд суудлууд тусдаа сэнстэй учир дулаахан. Зарим загварт байхгүй л дээ гэхдээ хийхэд нээх төвөгтэй биш. Хүйтнээр ч гэсэн давгүй үлээчихнэ. Хойд суудлын зай өмнөх загвараас хамаагүй том болсон байлээ. Өргөөшөө жаахан нарийхан санагдаж магад гэхдээ уртаашаа зай их шүү. Багаажны зай бол томоо том, арын суудлын түшлэг буухад сайхан тэгш талбай болох ба юм ачиж ч болно. Ор зассан ч болно. Аргагүй л залуусын загвар.

Кузовын төмөр тийм ч нимгэн биш биетэй, ер нь бол тохирсон классик загвартай. Хэвлэмэл хаалгатай бөгөөд хойд шилнүүд цаанаасаа бууралттай. Үндсэн рам дээр монокок хийцтэй кузовыг тавьсан болохоор гажилт багатайгаас гадна дуу орох нь бага. Салон дахь дуу чимээ бол юун RAV4, X-trail, Kluger, Harrier-тай харьцуулах ч юм биш, чимээгүй. Замын дуу ч маш бага мэдрэгдэнэ. Их гарын жийпнүүдтэй л энэ зэрэгцэнэ шүү дээ.

Харин савлаад байдаг нь жаахан түвэгтэй, гэхдээ ямар монголын хотолзож гүдэлзсэн замд тохируулалтай биш. Болохгүй бол Прадо амаржин хийчихгүй юу. Запас дугуй нь ардаа зүүлттэй бас доор нь зүүх хөндлөвч байгаа, харин өргөдөг механизм нь байхгүй. Түүнд нь ямар нэг жийпний юмуу портерийн өргөгч тааруулаад хийчхээр юм билээ.  Хойд америкийн 4 Runner нь дан доороо запас дугуйтай байдаг. Жийпэнцэрүүдийн хажууд бол сайхан амьтан л даа. Даан ч манайхан хэлбэр хөөгөөд жийпэнцэр аваад байдаг болохоос.

За одоо өрсөлдөх машин байна уу. Байна аа. Nissan Террано-гийн 1996 онд гарсан загвар. Илүү спорт намхан гоё салонтой харагдавч нарийн үзэх юм бол их том ялгаатай. Мань Террано үндсэн рамгүй болж жийпэнцэрийн эгнээ рүү орох дөхсөн. Өөр Isuzu Bighorn, Wizard, Chevrolet Blazer гээд тоотой хэд юм шив.

Bighorn, Wizard одоо үйлдвэрлэгдэхээ больжээ. Пажеро болохоор арай л том болчих юмуудаа. Хот болон хөдөө бол явна. Заавал ч үгүй Ландкруйзер болон Прадо гээд байх шаардлагагүй. Шатахуун зарцуулалт гайгүйдээ орно. шулуун замд бол 2.7-той мотор нь 10 хавьд л иднэ дээ. хотод бол 15 байнаа байна. Хуучин машины тоо элбэгтэй, үнэ хямдтай байдаг.