INFINITI QX

Анхны загвар JR50 (1996-2004) QX4

R50 загварын Nissan Terrano буюу Nissan Pathfinder-ийн гадна дизайнд сайжруулалт хийн Infiniti брэнд нэрээр гаргасан анхны SUV ангиллын автомашин болсон юм. Acura SLX ба Lexus LX-ээс хойно 1 жилийн дараа буюу 1996-1997 онд гарчээ. Харин японы дотоодын зах зээлд Nissan Terrano Regulus нэрээр гаргасан юм.

Тухайн үед Хойд америкт нэгэн зэрэг худалдаалагдаж байсан Nissan Pathfinder-аас ялгарахын тулд 4WD системд сайжруулалт хийсний зэрэгцээ дотор салоныг илүү тансаг ая тухтай байхаар бодолцсон. Хэдий тансаг брэндийн ангиллаар гарч байгаа ч газраас хамгийн доод цэг хүртлэх зай нь 211 мм байсан нь оффроад чадвартай хэвээрээг харуулсан.

2 эгнээ 5 хүний суудалтай. 3.3 литрийн VG33E V6 ба 3.5 литрийн V6 DOHC гэсэн 2 төрлийн хөдөлгүүр, 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай байв. Хөдөлгүүрийг Японы Фукушимад, кузовыг Кюшюд үйлдвэрлэж байсан.

  • 2000 он: 2001 оны загвар гэгдэн хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба үүгээр урд талын хэсгийн дизайныг сайжруулж хөдөлгүүрийг 3.3-аас 3.5 литр болгосон. Үүгээр хөдөлгүүрийн чадал 168 м.х-ээс 240 м.х-тэй болж нэмэгдсэн юм. Түүгээр зогсохгүй хөдөлгүүрийн духны ремен гинжээр солигдсон ба дан хойд хөтлөгчтэй загвар үйлдвэрлэгдэж эхэлсэн. Салонд цагтай урд хянах тавигдаж, 17 инчийн дугуй, ксенон гэрэл тавигдсан.
  • 2002 оны 11 сард үйлдвэрлэлийг зогсоожээ.
  • 2003 оноос борлуулалтыг зогсоосон байна.

2-р үеийн загвар JA60 (2004он-2010он) QX56

Хойд америкийн зах зээл борлуулдаг бүрэн хэмжээний Nissan Titan пикапын F-Alpha суурийг ашиглан бүтээсэн бөгөөд QX4-өөс хэмжээний хувьд хавьгүй том болж 3 эгнээ 7 ба 8 суудалтай вагон маягийн зохион байгуулалттай болсон. Хөдөлгүүр нь 5.6 литрийн V8 VK56DE DOHC бөгөөд О/D бүхий 5 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар гарчээ. Харин 2005 оноос дан хойд хөтлөгчтэй хувилбар борлуулагдаж эхэлсэн.

Кузов нь АНУ-ын Миссисипи мужийн үйлдвэрт, хөдөлгүүр нь Тениссе мужийн үйлдвэрт хийгдэж байсан ба 2008-2009 онд Ниссаны япон дахь үйлдвэр руу шилжив. Энэ загвар нь Infiniti брэндийн АНУ-д үйлдвэрлэгдсэн сүүлчийн загвар болсон юм.

  • 2004 оны 1 сар. Хойд Америкийн автошоуд тавигдсан.
  • 2004 оны 1 сарын 22. Үйлдвэрлэл эхэллээ.
  • 2004 оны 3 сар. Борлуулалт хийгдэж эхлэн Америк, Канад, Орос, Бахрэйн, Саудын араб руу экспортлогджээ. Өөрийн ангиллын Lexus LX-ээс үнээр хямд байсан учир LX-ээс илүү олон зарагджээ. 2006 онд их гарын седан Q45-ийн үйлдвэрлэл зогссоноор Infiniti брэндийн хамгийн үнэтэй автомашин болжээ.
  • 2007 оны 1 сар. Хойд Америкийн олон улсын автошоуд 2008 оны загварыг толилуулсан ба үүгээр урд нүүр солигдсоноос гадна салоны дизайн өөрчлөгдөж 20 инчийн дугуй стандарт болж чанар сайжирсан.
  • 2009 оны загварт гүн хөх өнгө нэмэгдэж автомат хаалга түгжигч стандарт тоноглолд орсон.
  • 2009 оны 5 сарын 11. 2010 оны загварыг худалдаалж эхлэв.

2004-2007 оны загвар

2008-2010 оны загварын урд нүүр шинэчлэгдсэн байна