АКУЛ МЭТ LEXUS LX 570

Өмнө нь таны хэзээ ч харж байгаагүй Lexus LX-ийг Wheeltec, JM Lexus & JM Custom Creations копманиуд хамтран бий болгожээ. Энэхүү загварыг хэн ч хаанаас харсан алуурчин акул шиг харагдаж байгаа нь нуух юу нь.

LX 570 бол Лексас компанийн хамгийн том SUV загвар. Сайжруулсан уг загварыг нөгөө талаас нь харвал Darth Vader-ийн өмсгөл зүүсэн гэж хармаар.

Тэгвэл ингэж харагдах хүртэл нь түүнд ямар өөрчлөлт хийсэн бол. Мэдээж хамгийн эхэнд нь гялгар хар өнгийн хуулга, улмаар хромон эд ангийг бүгдийг нь хар өнгөөр бүрсэн ч юм уу эсвэл будсан байна. Дараагийн гоо зүйд нөлөөлөх чухал зүйл бол обуд.  Vossen Forged VPS-302 серийн 22x10 инчийн хар обудаар түүнийг гоёсон байна. Цаашаад люкс 4х4 машинд Brembo-ин тоормосны систем, хөргөлттэй пиланз зэргийг суурилуулж мөрөөдөл мэт болгож чаджээ.

Цоо шинэ LX 570-ийг өнгөрсөн жил танилцуулсан бөгөөд 5.7 литрийн 377 морины хүчтэй, 534 Нм эргүүлэх хүчтэй V8 хөдөлгүүрийг ашигладаг. Кузов-рам бүтэцтэй тул жин ихтэй. Гэхдээ инженерүүд бүх дугуйн хөтлөгч системийн жинг хөнгөлж чадсанаар тийм ч айхтар хүнд биш гэдгийг бардам хэлж байгаа юм.

Урд нүүрний хувьд өмнөх загвараас тэс ондоо болж, сүүлийн үед өөрсдийн имиж болсон нүүрийг маш томоор хийж өгсөн. Шинээр стандартаар ЛЭД их гэрэл, манангийн гэрэл, дохионы гэрэл зэргийг сайжруулсан.