NISSAN SKYLINE

8-р үе R32 (1989 он-1993 он)

1989 оны 5 сарын 23. 4 хаалгатай седан нь 7 янзын хувилбартай зах зээлд гарсан. 2 хаалгатай купе нь 5 хувилбараар шинэчлэгдэн гарсан. Харин 4WD болон GT-R нь тухайн жилийн 8 сард гарахаар зарлагдсан. Skyline-ийн R32 загварын хувьд японы кузовын дугаарлалт болох хэмжээгээр хамгийн сүүлийн 5 номерийн хэмжээнд багтах загвар болсон юм. R32 загвар нь хард топ стилийн сүүлчийн загвар болсон ба R33-аас эхлэн хаалга нь рамтай болж эхэлжээ.

Nissan Skyline R32 GTS, 4 хаалгатай загвар
Nissan Skyline R32 GTS, 4 хаалгатай загвар

Энгийн загварууд нь 2.0 литрийн 6 цилиндртэй 215 морины хүчтэй турботой RB20DET (GTS-t хувилбарт), мөн 2.0 литрийн 155 морины хүчтэй RB20DE (GTS хувилбарт), SOHC-тэй 125 морины хүчтэй RB20E (GTE хувилбарт), 1.8 литрийн 91 морины хүчтэй 4 цилиндртэй, SOHC-тэй СА18i (GXi хувилбарт) гэсэн бензин хөдөлгүүрүүдээс сонгох боломжтойгоор гарчээ. R31-т байсан дизель хөдөлгүүр энэ удаад хасагдсан юм.

Харин хэсэгчилсэн шинэчлэлтийн дараанаас 2.5 литрийн 6 цилиндртэй 180 морины хүчтэй турбогүй RB25DE хөдөлгүүр 5 шатлалтай автомат хурдны хайрцгийн хамтаар GTS25 хувилбар болон гарсан. Энэ удаад A31 Cefiro шиг бүх хувилбар нь 3 номерийн хэмжээгээр биш зөвхөн GT-R нь кузовын 3 номерийн ангиллаар гарсан юм байна.

Мөн энэ загвараас эхлэн 6 цилиндртэй, 4 цилиндртэй гэж ялгалгүй бүх хувилбар арын гэрэл нь 4 ширхэг дугуй гэрэлтэй болсон юм.

Энгийн загваруудын талаарх яриа GT-R-ийн нэр хүндэд дарагдан замхардаг боловч энэ 8-р үеийн Skyline нь өмнөх үеэс тун яльгүй өргөн болж (5мм) ерөнхий стиль нь намхан, явах ангийн бүтэц сайжирснаар автомашин шүүмжлэгч болон уралдаанч нараас давхихад тэнцвэртэй гэсэн өндөр үнэлгээг авсан. Гэвч салоны зайн хувьд ялангуяа хойд суудлын зайн хувьд өмнөх загвараас нилээн давчуу болсон нь гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжгүй болжээ.

Тэгээд ч тухайн үед гэр бүлийн минивэн болон RV-ийн үе эхэлж байсан болохоор өмнөх загварын борлуулалтыг гүйцээгүй юм. Цагдаагийн зориулалтаар хийгдэж байсан сүүлчийн Skyline бол энэхүү R32 загвар. R31 загвар хүртэл төв ази, зүүн өмнөд ази далайн орнуудад экспортлодог байсан бол R32-ыг зөвхөн дотооддоо зориулан гаргажээ.

Nissan Skyline R32 GT-R хувилбар
Nissan Skyline R32 GT-R хувилбар
  • 1989 оны 8 сарын 21. Арван зургаан жилийн турш завсарласан GT-R, GTS-4 хувилбар худаалагдаж эхэлсэн ба японы дотоодын уралдаан төдийгүй гадаадад болдог уралдаануудад өрсөлдөх болжээ. GT-R-ууд энгийн 6 цилиндртэй хөдөлгүүртэй, хойд хөтлөгчтэй байсан бол энэ удаагийн BNR32 загвар нь 2.6 литрийн хөдөлгүүртэй, 2 керамик турботой 4 дугуйгаар хөтөлдгөөр гарсан юм.
  • Энэхүү 4WD систем нь компьютерийн зохицуулалтаар хүч хуваарилах Attessa E-TS системтэй бөгөөд GTS-4-д адил байдаг. Харин GTS-4-ийн хөдөлгүүр нь RB20DET бөгөөд аль ч талаараа GT-R-ийг гүйцэхгүй юм.
  • 1990 оны 2 сарын 22. Керамик турбог өндөр чанарын металл турбогоор сольж, урд бамперийн Nismo турбоны хоолой, урд капотны спойлер, хойд шил арчигч бүхий GT-R Nismo-г 500 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөж гаргажээ. Загварын код нь KBNR32RXFSL-RA юм.
    1991 оны 7 сарын 19. Уралдаанд зориулсан N1 загвар гарчээ. Халоген гэрэл, Brembo брэндийн тоормос, Nismo обуд, рулийн аппарат, спорт яндан, тэнхлэгийн бэхэлгээ хийсэн уралдааны суурь загвар болсон юм. Ердөө 228 ширхэг хийсэн.
  • 1991 оны 8 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж урд бампер, нүүр, гэрлийн дизайн өөрчлөгдөн салон хос өнгөтэй болон хянах дэлгэц өөр болжээ. Мөн хажуу талын ган хамгаалалт, жолоочийн аюулгүйн дэр нэмэлт захиалгаар хийлгэх зэрэг боломж нэмэгдсэн.
  • 1992 оны 2 сар. GTS-4 дээр суурилсан RB26DETT хөдөлгүүрийн поршен, хуваарилах голыг сольж турбог хассан 220 морины хүчтэй RB26DE хөдөлгүүр бүхий 4 шатлалтай автомат кроптой Autech Japan тохиргоотой хувилбар худалдаанд гарсан байна.
    Мөн тюнинг хийдэг "Tomikaira" 3.0 литрийн SOHC RB30 хөдөлгүүрт RB26-ийн эд ангийг тохируулан тавьж 280 морины хүчтэй "комплет кар" хийсэн байна.

Сүүлд R34 гарсны дараа S&S engeneering компани R32 GT-R дээр суурилсан R33, R34-ийн эд ангиудыг хольсон BNR32 S&S Limited Version гэсэн загварыг хийж интернетээр 32 ширхэгийг зарсан байдаг.

9-р үе R33 (1993 он-1998 он)

Энэхүү шинэ загвар нь илүү том хэмжээтэй болсон ба японы ангиллаар кузовын 3 номерийн ангилалд багтах болсон. GT-R нь 1995 оны 1 сард гарсан. R32-ыг бодвол том болсноор тав тухтай болж, зай томрохын зэрэгцээ хүнд болсон юм. Хойд тэнхлэг R32-той адил Multi-link, харин урд талын дээд гар шулуун биш A үсгийн хэлбэртэй болсон байна. Үүнийг дагаад хойд амортизаторын явалт уртассан зэрэг олон өөрчлөлтийг хийж өгчээ.

Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд хэсэгчилсэн шинэчлэлтийн өмнөх GT-R болон купе, седан загваруудын аккумулятор багаажиндаа байрлалтай.

Nissan Skyline R33
Nissan Skyline R33

Хөдөлгүүрийн хувьд 2.6 литрийн RB26DETT, 2.5 литрийн RB25DET, RB25DE, 2.0 литрийн RB20DE гэсэн бөгөөд 4 цилиндртэй хөдөлгүүр хасагдсан. Skyline-ийн хувьд анх удаа бүх хувилбар GT гэсэн тодотголтой болжээ. Хурдны хайрцаг нь 5 шатлалт механик, 5 шатлалтай автомат гэсэн сонголттой боловч хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа 5AT нь 4АТ болсон юм. RB25 хөдөлгүүр нь шинэчлэгдэн энгийн хэрэглээнд зориулагдахаар турбогүй болж, тоормосны систем энгийн болсноор спорт төрлийн машины эгнээнээс гарсан юм.

R33 загвар гарсны дараахан Токион авто үзэсгэлэнд GT-R концепт загвар танилцуулагдсан боловч бодит байдал дээрх загварын урд тал өөрчлөгдөн дараагийн авто салонд тавигдсан. GT-R-ийн код өмнөх загвараас өөрчлөгдөн BNR32-оос BCNR33 болжээ. GT-R гарсны дараахан Nismo компани 400R нэрээр 2.8 литрийн RB-X GT2 гэсэн 400 морины хүчтэй хөдөлгүүртэй 44 ширхэг машин худалджээ (Төлөвлөгөөгөөр 99 ширхгийг худалдаалах байсан боловч наана нь борлуулалт зогссон байна)

Nissan Skyline R33 GT-R хувилбар
Nissan Skyline R33 GT-R хувилбар
  • 1995 оны 1 сар. Зарим хэсэгт сайжруулалт хийсэн бөгөөд жолоочийн аюулгүйн дэр, яндангийн никель үзүүр стандарт болж гадна талд бага зэрэг өөрчлөлт оржээ. Седан загварын урд нүүр, гэрлийн хүрээ нь smoke бууралттай өнгөтэй болсон бол GTS-ийн G хувилбар хайлшин обудтай болов. Купе загварын урд нүүр, их биеийн өнгөтэй адил болохын зэрэгцээ нэмэлт хормой хийгдсэн. Мөн GT-R-ийн шинэ загвар BCNR33 гарч эхэллээ. Урд нүүрэн дээр GT-R-ийн эмблемтэй, өнцөг тохируулагчтай хойд спойлертой болжээ. Хөдөлгүүр нь 280м.х/6800эрг/мин, 37.5 кгм/4400эрг/мин эргүүлэх хүчтэй RB26DETT загварын болсон. Стандарт GT-R, GT-R Vspec, GT-R V spec N1 гэсэн 3 хувилбартай. N1 нь карбон хойд спойлер, карбон доод хамгаалалт, металл турбо, маслын салхин хөргөлт зэрэг мэргэжлийн түвшний тоноглолтой ба хөнгөрүүлэх үүднээс хажуугийн суудлын аюулгүйн дэр, эйркондишн, хөгжим, хаалганы төв түгжээ, хойд шил арчигч зэрэг зүйлүүд хасагдсан юм.
  • 1996 оны 1 сар. Энгийн загварууд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн бөгөөд гадна талд нэлээдгүй шинэчлэлт хийгдсэнээр седан болон купе загварын ялгаа илт болсон. Седан загварын багаажинд байсан аккумулятор хөдөлгүүрийн хэсэгт тавигдах болсон.
  • 1996 оны 5 сар. ЛиМансын 24 цагийн уралдаанд оролцсон ойд зориулж GT-R V spec LM limited, GT-R LM limited хувилбар 2 сарын хугацаатай борлуулагдсан.
  • 1997 оны 2 сар. GT-R хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба урд бампер том бандгар болж спойлерийн доод тал 20мм-ээр урт болжээ. ABS системийн актуаторыг хөнгөрүүлснээс гадна хойд талын туслах рамыг бат бэх болгон хамгийн сүүлийн үеийнх болгосон. Мөн хойд гэрлийн зохион байгуулалт өөрчлөгдсөн байна.
  • 1997 оны 10 сар. 32 дахь удаагийн Токио мотор шоуд GT-R Autech Japan 40 жилийн ойн хувилбар оролцжээ. Үүнд 2 хаалгатай загвар болон 4 хаалгатай загварыг эрлийзжүүлсэн бөгөөд 4 хаалгатай GT-R загвар болсон юм. Үүнд суурилсан цагдаагийн автомашин гарсан байдаг.

100 ширхэг GT-R-ийг Англид экспортлосон бөгөөд 24 цагийн уралдаанд зориулсан GT-R LM ердөө нэг ширхгийг бүртгүүлснээс өөр худалдаалсан явдал байхгүй ажээ. Мөн GT-R болон JZA80 Тoyota Supra RZ нь хуулийн дагуу 280 морины хүчээр хязгаарлагдсан байдаг боловч хөнгөн маягийн янданг сайжруулах төдий  тюнинг хийхэд л 400 морины хүч гаргах боломжтой тул уралдах сонирхолтой залуусын мөрөөдлийн загвар болсон аж.

10-р үе R34 (1998 он-2001 он)

1998 оны 5 сар. Өмнөх загвараас тэнхлэг хоорондын зай богино болж, кузовын хатуулаг чанарыг дээшлүүлэн аюулгүй байдал талыг анхаарсан загвар болжээ. Хөдөлгүүр нь цуваа 6 цилиндртэй 24 клапантай 2.0 литрийн RB20DE, 2.5 литрийн RB25DE, 2.5 литрийн турботой RB25DET гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй гарчээ. Эдгээр нь Skyline-ийн хувьд сүүлчийн цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрүүд болсон юм. Гар шилжүүлэгтэй автомат кроп, 2.5-тай хойд хөтлөгчтэй загварт, 5 шатлалтай механик кроп купе, седаны турбо загвар, 4WD болон 2.0-той загваруудад тавигдсан байна. Спорт хувилбараар гарсан RB25DET хөдөлгүүртэй 25 GT-t нь 280 морины хүчтэй болжээ.

1999 оны 1 сар. R34 GT-R-ийн борлуулалт эхэлж Nismo-гийн тюнингтэй загварууд ч гарч эхэлсэн байна.

Nissan Skyline R34 GT-R M Spec Nürburgring