АНХНЫ БУРУУ РУЛЬТЭЙ FORD MUSTANG ҮЙЛДВЭРЛЭГДЭНЭ

Бидний сайн мэдэх Америк булчин Форд Мустанг загварын шинэ үеийн буруу талдаа рультэй загварыг тодорхой хэдэн зах зээлд зориулан үйлдвэрлэх гэж байна. Энэхүү үйл явдал нь 50 жилийн хугацаанд анхных болж байгаа бөгөөд 25 улсын зах зээлд гарах ажээ.

Одоогоор Форд Мустанг нь 3 төрлийн хувилбарыг хэрэглэгчдэд санал болгож байгаа ба үүнд хамгийн хямд нь 23600$ үнэтэй 3.7 литрийн V6 хөдөлгүүртэй хувилбар, дунд зэргийн буюу 25170$ үнэтэй 2.3 литрийн 4 цилиндртэй хувилбар, 32100$-ийн үнэтэй 5.0 литрийн V8 хөдөлгүүртэй хувилбаруудыг санал болгож байна.