EVAP СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? №277

Түлшний сав буюу бак дотор байгаа бензинд тодорхой хэмжээний ууршилт явагдаж байдаг. Бензин гэдэг бодис нь халуунд ууршиж байдаг бөгөөд ууршсан бензинийг хөдөлгүүрийн температур, машины ачаалал зэрэгт тохируулан агаар шатахууны холимогтой нэгтгэж өгдөг системийг EVAP (Evaporative Emission Control System - ууршсан бензинийг ашиглах систем) гэж нэрлэдэг.

Холимогт оруулахын тулд коллекторын вакум сувгийг ашиглаж цилиндр тус бүрт оруулдаг байна.

Эвдрэл гэмтэл:
  • Коллектор бохирдож вакум болон шатахууны ууршилтыг дамжуулах суваг бөглөрсөн
  • Түлшний сав болон бакны тагны битүүмж алдагдсан
  • EVAP канистр цуурсан бол хөдөлгүүрийн компьютер буруу тооцоолж шатахуун зарцуулалт нэмэгдэх, Check Engine шар гэрэл хянах дээр асаж болдог. Энэ үед заавал компьютер оношилгоонд оруулж алдааны кодын дагуу үйлчилгээ хийлгээрэй.
EVAP системийн БҮРДЭЛ:
Канистрын вакум клапан (Canister Purge Valve)

Канистрт хураагдсан ууршсан бензинийг шатаах камер луу оруулах үүрэгтэй. Гэмтсэн тохиолдолд Check Engine шар гэрэл асах, нормальдаж байхад доголдог зэрэг үзэгдэл гарч болно.

Бензиний ууршилтын канистр (Charcoal Canister)

Түлшний сав дотор байрлах бөгөөд ууршилтыг хураах үүрэгтэй канистр юм. Гэмтсэн тохиолдолд дээрхтэй ижил шар гэрэл асна мөн шатахуун дүүргэх үед асуудал гарах, шатахууны үнэр салонд үнэртэх зэрэг гэмтэл гарч болно.

Агааржуулах сувгийн клапан (Canister Vent Valve)

Бензиний ууршилт канистр орох үед агааржуулах сувгийн клапан нээлттэй байдаг. Агааржуулах суваг бөглөрсөн тохиолдолд шар гэрэл асах, шатахуун дүүргэхэд асуудал гарч болно.