ХААГДСАН БОЛОН УДАХГҮЙ ХААГДАХ ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ОДОО ХААГДСАН БАЙГАА ЗАМУУД

Гандийн гудамж
Уг замын  хойд урсгал буюу Home Plaza дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаагаад байна. Тухайн  хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж урд  урсгалыг хаана.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам
Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,  асфальт бетон хучилтын ажил  хийж байна. 2016 оны 05 дугаар 23-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цагийн хооронд Home Plaza дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто  замын урд урсгалыг бүрэн хаана. Тухайн  хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж нөгөө урсгалаа сөөлжлөн нээнэ.

УДАХГҮЙ ХААГДАХ ЗАМУУД

Хөх тэнгэрийн гудамж
Хөх тэнгэрийн гудамжны авто зам буюу Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэлх /Сансарын туннелиэс хойш РЦНК орох зам/ 623м авто замыг 2016  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар  сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальт бетон хучилт хийнэ. Зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Дүнжингаравын уулзвар
Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Дүнжингаравын уулзварыг 2016 оны 05 дугаар сарын 28-ны 23.00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ны 07.00 цагийн хооронд бүрэн хааж хучилт хучилт хийнэ. Уулзвар хаах хугацаанд өөр замыг сонгон зорчино уу.

Чингэлтэйн авто зам
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Модны 2-ийн зам

Жалханз хутагтын гудамжны замыг баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө хааж дулааны шугам шинээр суурлуулах ажил хийнэ.

Эх сурвалж | Нийслэлийн Авто Замын Газар

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.