ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ДӨРӨВ ХОНОГ ҮЙЛЧЛЭХГҮЙ

#NEWS

Монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жилийн ой арван хоёрдугаар сарын 29-нд тохиодог. 29-н энэ долоо хоногийн Пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд бүх нийтээр амарна.

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арван хоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлээд буй.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул  арван хоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.