ВИДЕО: BMW-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ БОЛОХ E92 M3 V8-ИЙГ ХЭРХЭН БҮТЭЭЖ, ШАЛГАДАГ ВЭ?

BMW-ийн E90/92/93 кузовтой М3 цувралууд хамгийн сүүлийн V8 хөдөлгүүрийг суурилуулсан гэдгээр онцлог. Үүнээс хойших шинэ М3 болон М4 загваруудад илүү үр ашиг болон хүчин чадалтай 3.0 литрийн хөдөлгүүрийг суурилуулсан.

Миний яриад байгаа 4.0 литрийн мотор бол элдэв турбо, суперчаржергүй V8. Түүнээс 414 морины хүч гарах бөгөөд redline нь 8400 эрг/мин-ээр хязгаарлагддаг. Харин шинэ үеийн М3 болон М4-үүд 3.0 литрийн хос турбо бүхий цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашигласан. Гэхдээ түүн шиг мэдрэмжийг өгч чадахгүй гэдэг сул талтай.

Доорх 5 минутын видеог бид саяхан оллоо. Хэрхэн угсарч түүнийгээ шалгаж байгааг эндээс үзэх боломжтой.