HONDA CAPA

Capa гэдэг нь англи хэлний Capacity гэдэг үгээс гаралтай үг бөгөөд энэ нь чадамж, багтаамж гэсэн утгатай үг. Capa-ын анхны загвар нь:

  • 1998 оны 4 сард худалдаанд гарчээ. Honda Logo-н суурин дээр хэмжээг нь томруулан илүү орон зайтай болгон бүтээсэн юм. 4 хаалгатай бөгөөд 5 хүний багтаамжтай. Хойд хаалга нь гүйдэг гэдгээрээ онцлог шинэлэг болсон. Цуваа 4 цилиндртэй дан нударган голтой, 98 морины хүчин чадалтай, 1,5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй ба урд дугуйгаараа хөтөлдөг.
  • 1999 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан бөгөөд зөвхөн Хондагийн машинуудад тавигддаг 4WD+CVT хурдны  хайрцагтай загвар худалдаанд гарсан. Урд дугуйгаараа хөтөлдөг загварыг шинэчлэн автомат 4 араатай хурдны хайрцагтай болгосон. Энэ үед 3 төрлийн хувилбар /B;G;L/ худалдаалагдаж байсан ба  B хувилбар нь зөвхөн урд дугуйгаараа хөтөлдөг. Харин нөгөө 2 хувилбар нь урд болон 4 дугуйгаараа хөтөлдөг.
  • 2000 оны 11 сард дахин шинэчлэл явагдаж урд нүүр, бамперын загвар өөрчлөгдсөнөөс гадна 2 төрлийн салонтай /металл, модон/ болсон.
  • 2002 оны 1 сараас үйлдвэрлэл нь зогссон.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.