HONDA EDIX

7-р үеийн Civic-ийн /EU загвар/ суурин дээр 6 хүний 2 эгнээ суудалтай вагон хэлбэрийн машин болсон бөгөөд бүх суудлууд нь тусдаа юм байна. Ингэснээр зорчигч бүр өөрийн хүссэнээр суудлаа тохируулах боломжтой болсон.

Урд 3 суудал болон хойд голын суудлыг хойш урагш шилжүүлэх боломжтой. Ялангуяа хойд дунд суудал нь хойшоогоо нэлээн их шилждэг тул 2.5 эгнээ болсон мэт их зай гардаг байна.

Мөн урд дунд суудал хойшоогоо ихээхэн шилжин аюулгүйн дэрээс хол байрлах тул энэ суудалд хүүхдийн суудал байрлуулах боломжтой болжээ.

Үүний дээр жолоочийн салоны толийг голын зорчигчид саад болохооргүй байрлуулсан. Энэ мэтчилэн суудлын байрлалаас харвал 5 хаалгатай вагон гэж хэлж болохоор юм.

Стиль загварыг авч үзвэл эхэн үеийн Stream-ийг бодвол урт нь 4285мм буюу 200мм-ээр богино, өргөн нь 1795мм буюу дунд их ангилалд орсон байна.

Хөдөлгүүр нь эхэндээ 1.7 литрийн D17A SOHC VTEC гэсэн 130м.х-тэй, 2.0 литрийн К20А DOHC i-VTEC гэсэн 156м.х-тэй хөдөлгүүртэй байсан бол дараа нь 2.4 литрийн К24А DOHC i-VTEC гэсэн 162м.х-тэй хөдөлгүүртэй болсон юм. Хурдны хайрцаг нь бүгд автомат бөгөөд 2.0 ба 2.4 хөдөлгүүрт 5 шаттай, 1.7 ба 2.0 хөдөлгүүртэй 4WD загварт 4 шаттайг тавьсан байна.

Европд Honda FR-V гэсэн нэрээр гаргадаг ба эдгээр нь арьсан суудал, автоматаас гадна 6 шаттай механик хурдны хайрцаг, 2.2 литрийн i-CTDi дизель хөдөлгүүртэй байсан ба хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа 1.8 литрийн R18A i-VTEC хөдөлгүүртэй хувилбар нэмэгдсэн.

2004 оноос олон улсын байгууллагуудад хэрэглэгдэх автомашины эгнээд Honda компани орсноор 2005 оноос Honda Edix нь олон улсын байгууллагуудад ашиглагдаж эхэлсэн.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.