ШАВАРТ СУУСАНД МАШИНД ЯМАР ХЭРЭГСЛҮҮД ТУС БОЛОХ ВЭ?

TRED шавраас гаргагч

таны автомашин 2 тн жинтэй бол 6-с дээш тоннын татлагыг сонгоно.

1. УГЗРАГЧ ТАТЛАГА -  SNATCH STRAP

Нэрнээсээ л автомашиныг угзарч татах зориулалттай нь ойлгогдоно. Энэ төрлийн татлага нь 20% хүртэл сунадаг учир кинетик энергийн үйлчлэлээр илүү хүчтэй татдаг.

Сонголт: Угзрагч татлагыг ашиглахдаа автомашины нийт жингээс 2-3 дахин илүү даацтайг ашиглаарай. Жишээлбэл таны автомашин 2тн жинтэй гэвэл 4-өөс дээш тоннын татлагыг сонгоно.  

Хэт өндөр даацын татлага сонгох ч бас сайн зүйл биш. Яагаад гэвэл угзрах үйлчлэлийг бууруулж чирүүлж буй автомашиныг гэмтээдэг . Бидний дээр үед ашигладаг байсан төмөр тороос нь чирэх, баглахад ашигладаг учир ямар ч агшилт суналтгүй байдаг. Ингэснээр угзралтын хүч муугаас гадна тасарч харвах тохиолдолд эрсдэл илүү өндөр.

Зөв хэрэглээ:

  1. 3-4 удаа угзарсаны дараа хэсэг амрааж байгаарай. Учир нь 20% хүртэл сунадаг тул буцаж агшин хэвийн болтол нь түр хүлээнэ үү. Тэгэхгүй бол тасрах эрсдэлтэй.
  2. Нойтон татлаганы сунах, ачаалал даах чадвар нь буурдаг.
  3. Хэрэглэсний дараа нойтон бол заавал хатааж хадгалаарай.

АНХААРАХ:

  • Татлагыг ашиглахдаа аюулгүй байдлыг сайтар хангаж зориулалтын дагуу хэрэглэх шаардлагатай.
  • Татлагыг машин чирч явах, юм өргөх зэрэгт аль болох хэрэглэж болохгүй.
  • Татлагыг ашиглахын өмнө гэмтсэн эсэх хэрэглэж болох эсэхийг нь шалгана уу
  • Татлагыг норгосон үед даацын болон сунах чадвар өөрчлөгддөг
2. ЧИРЭГЧ ТАТЛАГА/УРТАСГАГЧ - WINCH EXTENSION

Гол хэрэглээ нь лебёдканы тороос хүрэхгүй үед уртасгагч болгон ашиглах юм. Энэ төрлийн татлага нь алгуур чирж татах зориулалттай учир угзрагч татлага шиг суналтгүй байдаг.

  1. Нойтон үедээ ачаалал даах чадвар нь буурдаг.
  2. Хэрэглэсний дараа нойтон бол заавал хатааж хадгалаарай.

3. ХОЛБОГЧ ГОГЦОО - SHACKLE
U хэлбэрийн холбогч гогцоо нь амархан тайлж бооход зориулагдсан гавны зарчмаар ажилладаг татлаганы нэмэлт хэрэгсэл юм.

Зөв хэрэглээ: Ашигласны дараа тайлахад амар байлгах үүднээс боолтыг хэт чангалж хэрэггүй. Эцэст нь хүртэл чангалаад 0.5-1 резьва суллаарай.

Анхаарах: Холбогч гогцоо нь даацын хязгаартай байдаг. Хамгийн багадаа 3.25 тонноос дээш бий. Хэрэв даацаас хэтрүүлбэл тасарч харвах аюултай. Мөн хөндлөнгөөр нь хийж татаж болохгүй.

4. ТАТЛАГА ХҮНДРҮҮЛЭГЧ
Татлага хүндрүүлэгч нь татлага тасрах үед харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
5. МОДНООС БЭХЛЭГЧ - TREE TRUNK PROTECTOR

Модноос бэхлэгч татлага нь мод болон газарт гүн суусан биетийг тулах цэг болгон автомашиныг дурын өнцгөөс татах боломжийг олгодог.