КАРДАН ГОЛЫН ЭВДРЭЛ ГЭМТЛИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД (DRIVE SHAFT)

Кардан гол нь хөдөлгүүрээс гарч байгаа хүчийг урд эсвэл хойд хөтлөгчид дамжуулах үүрэгтэй. 

Кардан голын эвдрэлийн шинж тэмдгүүд

  • Хаазлах, араа солих, ухрахад хяхтнах дуу гарах
  • Явдал дунд час гэх дуу гарах
  • Явдал дунд автомашин дэржигнэх

Кардан голын талаарх зөвлөмжүүд

  • Хөдөлгөх хүчийг урд болон хойд дугуйд хүргэж  буй эд ангиуд кардан голтой харилцан ажилладаг.
  • Кардан гол нь дифференциалд  холбогдож хойд тэнхлэгийн дээшлэх доошлох хөдөлгөөнд зохицуулагдахын тулд голдоо уян холбоостой байж болно.
  • Тээврийн хэрэгслийг хэрхэн жолоодохоос хамаарч кардан голын байрлах өнцөг хэт ихээр өөрчлөгдөх тохиолдолд дэржигнэх дуу гарч болзошгүй.
  • Дөрвөн дугуй хөтлөгчтэй тээврийн хэрэгсэлд хойно, урдаа кардантай байдаг.