MERCEDES-BENZ SLR MCLAREN

SLR McLaren загвар нь мотор спортын оргил болсон Формула 1 ангиллын автомашины үндсэн дээр бүтээгдсэн супер автомашин юм.

SLR гэдэг нэр нь 1955 онд гарч байсан 300 SLR загварын сэргээсэн нэр бөгөөд дээш сөхөгдөн онгойх эрвээхий хаалга.

Формула 1-ийн автомашины хамрын хэлбэрийг оролцуулсан урд тал бүхий онцлогтой загвар болсон билээ.

  • Хэдийгээр Mercedes-Benz нэрийн доор гарч байгаа боловч англи дахь McLaren-ийн үйлдвэрт гар аргаар үйлдвэрлэгдэж байсан юм.

6 төрлийн хувилбар гарсан ба 2009 оны 5 сар хүртэл хийгдээд үйлдвэрлэл нь зогссон. Үүний зэрэгцээ нийтэд худалдаалах гэрээ ч дуусаж түүний дараагийн үе гэж гараагүй. Түүний дараа 2010 оны 6 сараас АMG-ийн тусгай загвар SLS гарсан боловч үүний суурь нь SLR McLaren биш харин 300SL байсан юм.

C199 (2004 он - 2010 он)

2003 оны Франкфуртын авто үзэсгэлэнд тавигдан 2004 оноос борлуулагдаж эхэлсэн байна. Хөдөлгүүр нь зөвхөн энэ загварт зориулан AMG-д үйлдвэрлэсэн турбо бүхий 5.4 литрийн 626 морины хүчтэй бөгөөд 100 км/ц-ийн хурдыг 3.8 секундэд авах юм. Түүний шууд өрсөлдөгч нь Lamborghini Murselago, Porsche Carrera GT нар Хурдны хайрцаг нь механик юмуу эсвэл хагас автомат баймаар гэж бодмоор гэтэл энэ загварт Mercedes-ийн бусад загварт тавьдаг 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан юм.

Ингэснээрээ илүү хялбар жолоодох болсон ба том ангиллын S класст тавьдаг автомат хурдны хайрцаг тул найдвартай. Кузов нь монокок хийцтэй ба карбоноор гадарласан байна.

Мөн агаарын тоормос буюу 120 км/ц-аас дээш хурдтай явах үед тоормослоход ард талын далавч дээш гарч агаарт эсэргүүцэл үзүүлэх, машиныг доош дарах хүчийг ихэсгэн тоормослолтыг нэмэгдүүлдэг.

2007 оны 5 сард SLR Roadster загвар гарч 8 сараас захиалга аван 9 сараас үйлдвэрлэж эхэлжээ.

Хувилбарууд

SLR McLaren

5.4 литрийн SOHC турбо 626 м.х/79.5кгм хөдөлгүүр, 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай, хойд хөтлөгчтэй, 3.8 секундэд 100 км/ц-ийн хурд авна. Мөнгөлөг ба хар гэсэн 2 өнгөтэй. Бусад өнгийг захиалгаар хийдэг.

SLR Mclaren 722 edition

2006 онд Парисын авто салонд тусгай хүчирхэг хувилбар хэмээн зарлагдсан. 722 гэдэг нь 1955 онд италийн Mille Miglia уралдаанд Stirling Craufurd Moss тамирчны 300SLR-ийг унаж түрүүлсэн машины дугаар ба нөгөө талаар гарааны цаг болох 7 цаг 22 минутыг илэрхийлжээ.

Хөдөлгүүрийн хүчийг 650 болгон тусгай явах анги, агаарын китүүдийг хийсэн байна.

Ингэснээр 100 км/ц-ийн хурдыг 3.6 секундэд авах болсон юм. Мөн дээд хурд 337 км/ц болж 3 км/ц-аар нэмэгдсэн.

SLR McLaren Roadster
  • 2007 оны 5 сард гарсан ба дээвэр нь онгорхой загвар юм. Бусад зүйлээрээ бол купе загвартайгаа адил.
  • Дээврийн материал нь зөөлөн, ажиллагаа нь хагас автомат ба урд салхины шилний рам дээр түгжигддэг.
  • 2 суудлын дунд байрлах товчлуураар удирдах ба 10 секундэд нээгдэж хаагддаг.
  • Аюулгүй байдлын үүднээс урд баганыг илүү бөх бат болгон суудлын ар талаар толгойноос дээш гарах төмөр трубан хамгаалалтыг хийсэн байна. 
  • Купе загвараас ойролцоогоор 100 мянган доллараар илүү үнэтэй.
SLR McLaren 722S Roadster

2009 оноос гарсан онгорхой загвар бөгөөд купе SLR Mclaren 722 edition-той бусдаараа адил юм.

SLR McLaren 722GT

722-т суурилсан бөгөөд нэг загварын автомашинаар уралдах “One make race”-тэмцээнд зориулан Ray Mallock компанийн захиалгаар 21 ширхгийг үйлдвэрлэсэн юм.

SLR Stirling Moss

2009 онд хойд Америкийн авто шоуд танилцуулагдсан ба 75 ширхгийг үйлдвэрлэх хязгаартайгаар тухайн жилийн 6 сараас 10 сар хүртэл борлуулагдсан.

Онцлог нь 300SLR (W196S) загварын дизайныг тусгасан энгийн загвараас 200 кг-аар хөнгөн Speedstar төрлийн загвар болсон юм. Энэхүү загвараар Mercedes ба McLaren-ийн хамтын гэрээ дууссан юм.