FORD EDGE

Спорт ангиллын энэ загвар анх 2006 онд Канадын Онтарио мужийн Ойаквилле дахь үйлдвэрээс арай тансаг хувилбар болох Lincoln MKX-ийн хамтаар үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Ford Fusion загвараас хуулбарлан авсан 3 эгнээ никель судал бүхий нүүр, том бампер нь эрэмгий төрхтэй харагдуулдаг.

  • Хойд талын гэрэл нь харьцангуй дээр байрлалтай бөгөөд урд талын салхины шилний хийц нь үзэмжтэй болсон төдийгүй шатахуун зарцуулалтыг бууруулахад зохих нөлөө үзүүлэхээр болсон байна.
  • Ангилалдаа анх удаа том хэмжээний понарам шилэн люктэй болсон.
  • Аюулгүйн үүднээс урд болон хажуугийн цохилтын хамгаалалт, Онхолдохоос хамгаалах RSC, тогтворжуулах Active Trac системүүдийн нэгдмэл ажиллагаа нь найдвартай жолоодох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Дотор салоны хувьд хурц маягийн өнцөг, дөрвөлжин стильтэй хэлбэртэй бөгөөд үндсэндээ хоёр өнгийн хослолтой. Босоо хэлбэртэй агааржуулах нүх, CD хөгжим  MP3 оролттой. 6 дисктэй чэйнжерийг захиалгаар  тавих бөгөөд DVD навигацийн систем суурилуулах боломжтой.

Жолоочийн суудал нь 4 болон 6 янзаар тохируулах 2 сонголттой ба арын суудал 60:40 харьцаагаар налахын зэрэгцээ эвхэгдсэнээр хагас багаажны зай бий болдог.

Мөн арын зорчигчдод зориулсан 8 инчийн дэлгэц DVD тоглуулагч, ундааны тавиур зэрэг олон тоноглол бий. Цахилгаан мотороор онгойх арын том хаалгатай бөгөөд урд хойд тэнхлэг нь үл хамаарах ба тэдгээр нь туслах рамд бэхлэгддэг юм байна.

  • Шинэ загварын 3.5 литрийн V6 хөдөлгүүрт 7 шаттай автомат хурдны хайрцаг тавьснаар 4 шаттай автомат хурдны хайрцагтайгаас 7%-иар шатахуун зарцуулалтыг бууруулжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.