NISSAN PRIMERA

Nissan Primera P10 цуврал (1990-1995 он)

1989 оны 10 сар 28-р Токио моторшоунд (Primera-X) загварын машин танилтцуулагдлаа.Улмаар Франкфуртшоунд энэхүү машин нь (UV-X) нэрээр оролцсон.

1990 оны 2 сард япон европын зах зээлд нийлүүлэгдсэн. Кузовын загвар тухайд Японд гаргасан нь 4 хаалгатай седан байсан бол европ, тайванд 5 хаалгатай хэчбак байсан бөгөөд японд ч экспортлогддог. (2.0eGT/2.0SLX).

Мөн Nissan Avenir  марк нь Primera wagon-ын нэр дээр европын зах зээлд нийлүүлэгдэж байсан. Японд гаргах хувилбар нь 1.8 л/2.0 литрийнн  SR хөдөлгүүрт 5 шаттай механик болон 4 шаттай автомат хурдны хайрцагтайг нийлүүлсэн байлаа.

Хэлбэр загвар, хүчин чадлын хувьд европ загварын машинтай нэлээн төстэй хийгдсэн.  Урд тэнхлэг нь олон гартай multilink болсноор  жолоодлого нь тогтвортой болжээ. Энэхүү машин нь гаднаас нь  харахад жижиг мэт боловч салоны зай уужим, hard top загвар дэлгэрч байсан 1990 оны Японд онцгой загвар байлаа.

Японы эдийн засгийн уналтын үетэй давхцан автомашин хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал болсноор борлуулагдах загварын тоо нь ч багассан байлаа. Нөгөө талаас тухайн үеийн дунд ангиллын седан нь хатуу, унахад тав тух муутай үүнтэй харьцуулахад европ тэрэг тав тухтай зөөлөн гэж ойлгогдох нь их байсан.

Мөн европ тэрэгтэй энэ зэрэгцэхүйц Японы анхны машины хувьд  европ тэрэгнээс шилжин суух хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн байна. Европын зах зээл дээр европын жилийн машин шалгаруулахад эхний 2-р байранд Японы автомашин байр эзэлсэн нь онцгой үнэлгээ болж чадсан юм. Хойд Америкийн зах зээлд Primera нь infinity G20 болж нийлүүлэгдсэн.

Nissan Primera (анхны загвар)
Nissan Primera (анхны загвар)
Nissan Primera хойд тал
Nissan Primera хойд тал
  • 1990 оны 7 сард хойд Америкт Infinity G20- г нийтэд зарлалаа .
  • 1990 оны намар Английн Сандланд үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • 1990 оны 10 сард 4 дугуйгаар хөтлөх ATTESA системтэй SR20DE мотортой  гарах болсон.
    1991 оны 10 сард Англид үйлдвэрлэгдсэн 5 хаалгатай хэчбак японд импортлогдож эхэлсэн. SR20DE хөдөлгүүртэй 4 шаттай автомат, ABS, манангийн гэрэл, гадна талын халаагчтай тольтой болсон 「eGT」1-н өнгө нь зөвхөн хар, хар боронзон байдаг. Автомат кроптой машины хурдны хайрцгийг арааны тоог гэрлээр самбар дээр үзүүлэх болсон. Тухайн үеийн 4 хаалгатай седанд аюулгүйн тоноглол  хэсгийг сайжруулж, хойд урд хаалганы дохио, тоормосны нэмэлт гэрлийг тоноглож өгсөн байна.
  • 1992 оны 9 сард 4 хаалгатай седаныг шинэчлэлээ. 1.8 л хөдөлгүүрийг EGI компьютерын зохицуулалттай түлшний системтэй болгосон. SR18Di -SR18DE болж өөрчлөгдөн, үүнээсээ морины хүчин чадал нь 110-аас 125, түлш зарцуулалт нь 7.5 л -ээс 7.2 л иддэг болсон. 2.0 л -хөдөлгүүртэй тэрэгт компьютерын зохицуулалттай автомат кроптой болсон байна. 2.0л -хөдөлгүүрийн зарим загварт бүх дугуйнд  flex брэндийн амортизатор суурилуулсан.
  • Урд дохионы гэрлийг улбар шар өнгөтэй болгож өөрчилсөн. Жолоочийн хажуу суудлын хаалганд автомат цонхны унтраалга, багааж руу нэвт ордог сандлын түшлэг, тохойвч, толгойн түшлэг зэрэг нь 4 дугуйгаар хөтөлдөг тэрэгт байсан бол 2 дугуйгаар хөтөлдөг тэрэгт мөн суурилуулах болсон. Tm, Ci греднд L selection нэмж тавьсан. Жолоочийн суудалд аюулгүйн дэр захиалгаар суурилуулах зэргийг хийдэг болсон.
  • 1989 оны 10 сард 4 хаалгатай гарсан. Хаалга цонхыг 2 хаалгатай загвартай төстэй болгож хийсэн. Мөн V6 хөдөлгүүртэйг EGI бухий VG30E загвар болгон өөрчилсөн.
  • 1993 оны 1 сард хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэн. Крылоны хөмсөг нэмж оруулсан их биеэ өргөн болгосон загвар нэмэгдэж гарсан. Урд нүүрийг өөрчилж ниссаны Ci эмблемыг хийж өгсөн.
  • 1993 оны 10 сард дотоод заслыг голчлон өөрчилсөн. Хянах самбар рулийн дизайныг өөрчилсөн.
5 хаалгатай хачбак (Европын зах зээлд зориулсан хувилбар)
5 хаалгатай хачбак (Европын зах зээлд зориулсан хувилбар)
  • 1993 оны 1 сард Nissan автомашины 60 жилийн ойгоор цөөн тооны 「Ci-S загварыг үйлдвэрлэв.
  • 1993 оны 1 сард эркондишнийг шинэчлэн. 60 жилийн ойгоор цөөн тооны 「Ci-S2」、「Tm-F」-н загварыг борлуулав.
  • 1993 оны 11 сард 60 жилийн ойгоор цөөн тооны 、「Ci-S3」、「Tm-F2」загварыг борлуулав.
  • 1994 оны 1 сард Ci cruise, Tm cruise загварыг борлуулав.
  • 1994 оны 2 сард 5 хаалгатай хачбак нь шинэчлэгдсэн. Эркoндишн өөрчлөгдөж, хэсэг тоноглол хялбарчлагдаж, тоормосны нэмэлт гэрэл компьютержсон автомат кроп, компьютерын зохицуулалттай түлшний систем, жолоочийн хажуу суудалд автомат шил өргөгчийн унтраалга, аюулгүйн дэр захиалгаар суурилуулах болсон.
  • 1994 оны 4 сард 4 хаалгатай седан шинэчлэгдсэн. Машин ерөнхийд нь буюу дугуйн обуд 14 инч болгож, жолоочийн болон хажуугийн суудлын аюулгүйн дэрийг захиалгаар суурилуулах, дотор гадна тоноглолыг хямд төсрөөр асах гэрэлтүүлгийг хасаж 5 хаалгатай хэчбакийн жолоочийн аюулгүйн дэрний захиалгийг зогсоосон байна.
  • 1995 оны 1 сард 5 хаалгатай хачбакийн шинэчлэл. Салон доторх тоноглолуудын  гэрэлтүүлгийг хасаж, жолоочийн аюулгүйн дэрийг стандарчлан,  2.0SLX、4 хаалгатай сэдан 1.8SV –г нэмж үйлдвэрлэв.
2-р үе  P11 цуврал (1995 - 2001 он)

1995 оны 9 сард хуучин загвараа өөрчилж P11 загвар гарч ирсэн. 2 дахь үөийн U14 загварын Nissan Bluebird-ийн үндсэн хийцийг тэр чигт нь хуулж гарч иржээ.

Кузовын загвар нь Японд анх гарч байсан ердийн  4 хаалгатай седан байсан. Хамар нүүр талыг нь өөрчлөн Sunny  борлуулах дэлгүүрт зориулагдан хийгдсэн Primera Camino ч нэгэн зэрэг үйлдвэрлэгдэн гарч, европт ч мөн  5 хаалгатай hatcback үйлдвэрлэгдсэний нэг хэсэг нь японд импортлогдож байсан (Primera UK2.0GT).

Primera Camino япон хүний сонирхолд нийцэх, шийдэл нь хурц, нүүрэн хэсэг  нь хээнцэр дээд зэрэглэлийн шийдэлтэй хийсэн. Анхны загварын амжилтыг үндэслэн гол концепцүүддээ загвараа өөрчлөн гарч ирсэн 2 дахь үеийн Primera нь анхны үеийн загварын амжилтыг давж гарч чадаагүй.

Анхны үеийн загварыг үргэлжлүүлж Primera нь европ руу английн Сандлэнд үйлдвэрийн бүтээгдэхүүн болон нийлүүлэгддэг байжээ. Мөн хойд Америкийн зах зээлд Infinity G20 гэсэн загварын Primera Camino фэйс модель нийлүүлэгддэг байсан. 1999 оны намар урд нүүрэнд хэсэгчилсэн шинэчлэлт хийж түүнийгээ P11-144 модел гэж нэрлэжээ.

4 хаалгатай седан P11 цуврал (1995-2001 он)
4 хаалгатай седан P11 цуврал (1995-2001 он)
Nissan Primera Camino Wagon (1997-1999 он)
Nissan Primera Camino Wagon (1997-1999 он)
5 хаалгатай хачбак P11-144 загвар
5 хаалгатай хачбак P11-144 загвар
Nissan Primera Traveller P11-144
Nissan Primera Traveller P11-144

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.