МОТОР ДОТОР ХЭДЭН ГРАДУС ХАЛДАГ ВЭ?

Хөдөлгүүрийн хөргөх систем доголдсоноор хөдөлгүүр халах үзэгдэл гарч болдог. Удаан халж явбал богино хугацаанд болон зайд цилиндр, блок, дотоод эд анги гэх мэтийг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хянах самбар дээр хөргөх системийн хэмийг харах заалт байршуулж өгдөг.

  • Ихэнх ердийн машинуудын хөдөлгүүр 90-105 хэмийн хооронд ажилладаг.
  • Хэрвээ хөргөлтийн системийн температур дундаас дээш байвал моторыг унтрааж шингэний түвшинг шалгаж байгаарай. Энэ арга нэмэргүй бол авто сервист шалгуулах хэрэгтэй.