ЖОЛООЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ - ШАТАХУУН ХЭМНЭХ АРГУУД

1.Алхаж сур

Таны машин хэсэг унтраалттай байж байгаад асах үедээ нэлээд хэмжээний түлшийг эхний хэдэн км-т үрдгийг та мэдэх үү? Шөнөжин унтраалттай байж байгаад асаасан ч, зогсоол дээр тавиад хэдхэн минутын дараа эргэж ирсэн ч адилхан үрнэ. Тиймээс жижиг сажиг ажлаа амжуулахдаа машинаа унаж гарахгүй байсан дээр байгаа биз.

Мэдээж орой хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л дэлгүүр орохдоо, өдрийн сонин авахдаа алхаад явчхаж байгаарай гэсэн үг. 

2.Түгжрэлээс зайлсхий

Зарим жолооч нар түгжрэлд машинаа асааж унтраагаад байдаг. Ингэх бүрт хөдөлгүүр дахин, дахин шинээр ачаалж их хэмжээний түлшийг дэмий үрдэг. Ажиллаж байгаа хөдөлгүүрийг тэр чигт нь ажиллуулах нь асааж унтраахаас хамаагүй дээр. Хэрвээ та түлшээ хэмнэхийг хүсэж байгаа л бол түгжрэл дунд гацахгүй байхыг хичээгээрэй.

Улаанбаатар хотын хувьд түгжрэлд дунд орохгүй байна гэдэг боломжгүй зүйл учраас Hybrid хөдөлгүүртэй машин унах нь түгжрэл дунд түлшээ бага үрэх хамгийн шилдэг арга. 

3. Жингээ хас!

Яг л хүний бие организм шиг машин тань их ачаа зөөхийн тулд илүү их түлш хэрэглэнэ. Тэгэхээр хэрэгцээгүй ачаагаа гэртээ орхихыг зөвлөж байна. Ачаа дундаа төмөрлөг ихтэй хүнд ачаануудаа орхиорой. 

4. Алгуурхан хурдлах

Хурдаа нэмэх хамгийн шилдэг арга бол алгуурхан нэмэх шүү дээ. Огцом хурдлах нь мэдээж таны хөдөлгүүрт гэнэтийн ачаалал өгч түлш тань нүд ирмэх төдийд л дуусах болно. Хэрвээ та тэвчээртэй байж чадаагүй бол сар бүрийн түлш авсан билл тань таныг цочирдуулна гэдэгт итгэлтэй байна. 

5. Агааржуулагчаа (AC) унтраа

Жилийн турш цаг агаарт юу тохиолдож байгааг огт мэдэхгүй тухтай явна гэдэг сайхан л даа. Гэхдээ агааржуулагч ямар их түлш иддэгийг мэдсэний дараа энэ талаар дахиж бодохоос гарцаагүй болно. Мэдээж түлш иддэг үзүүлэлт нь машин бүрт өөр, өөр байх л даа гэхдээ л түлшээ хэмнэхийг хүсэж л байвал агааржуулагчаа унтраагаарай.

6. Дугуйгаа хийлээрэй

Хэрвээ таны дугуйн хий гарсан бол машин тань явахын тулд илүү их түлш зарцуулах болно. Тэгэхээр та хоёр долоо хоног тутам дугуйныхаа хийг шалгахад багахан цаг зарцуулаад түлшээ хэмнэж болно. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.