LT БА P ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЯЛГАА

Суудлын машин болон ачааны машинд (truck) зориулагдсан дугуй нь хоорондоо өөр байдаг. Та дугуй худалдан авахаар сонирхож байгаа бол размерийн өмнө LT, P гэсэн тэмдэглэгээ байгаа.

Хэрвээ та муу замаар явдаг, ачаа ачдаг бол хамгийн зөв сонголт нь LT, харин засмалаар байнга зорчих бол P дугуй тохиромжтой. Дан засмалаар явдаг, чиргүүл болон ачаа ачдаггүй бол P хамгийн зөв сонголт гэсэн үг юм.

P гэдэг нь Passenger (зорчигчийн), харин LT нь Light Truck (Бага оврын ачааны машин) гэсэн утга илэрхийлдэг. Хамгийн гол ялгаа нь гэвэл LT дугуй нь P дугуйг бодвол хатуу, уян хатан чанар багатай байдаг.

Тэдний тэсвэртэй байдлыг харьцуулвал LT нь мэдээж илүү. Учир нь LT дугуйн хийц бат бэхээр илүү. Бас нэг өөр зүйл нь LT дугуйг илүү чангаар хийлж болдог. Ачаалал авдаг учир түүний хийц 10 давхар үетэй байдаг бол P нь 4 давхар үетэй байдаг.

Бас LT -ийн хээ илүү сүртэй, том байх нь бий. Ингэснээр муу замд туулах чадварыг ихэсгэдэг байна.

Тойм:

  1. P-Passenger, LT-Light Truck үгийн товчлол
  2. LT дугуй нь P-г бодвол хатуу
  3. LT нь P-г бодвол илүү бат бэх, гэхдээ тав тухаар P-г гүйцэхгүй
  4. Light Truck дугуй нь илүү чангаар хийлэх боломжтой
  5. LT 10 давхар үетэй бол P нь 4 давхар үетэй
  6. LT -ийн хээ илүү сүртэй
  7. LT нь илүү хатуу явдалтай

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.