ЭНГИЙН БА ИРИДИУМ ОЧЛУУРЫН ДАВУУ, СУЛ ТАЛ

Свэчэ буюу очлуур нь бензен хөдөлгүүрт  автомашины зүрх болох хөдөлгүүрийг хэвийн ажиллахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг эд анги юм.

Өөрөөр хэлбэл: Агаар болон түлшний холимгийг ноцоож асаах үүрэгтэй. Свечэ нь энгийн болон, платиниум, иридиум /урт хугацаанд ажиллана/ гэж байдаг.

Свечээг сольсноор:

  • Шатахуун зарцуулалт багасна
  • Асалт хурдан болно
  • Автомашин хүчтэй болно
  • Утааны хорт хийн хэмжээ багасна гэх мэт олон ач холбогдолтой.

Очлуурийн үүрэг нь: Хөдөлгүүрт ажиллаж байхдаа цилиндрт үүсэн дулааныг гадагшлуулах, цилиндрт үүсэн хийн холимгийн даралтыг барьж байх үүрэгтэй байдаг.

Энгийн очлуурыг 10000-20000 км тутамд солино. Платиниум болон иридиум свечээг 80000 км тутамд солино. Өнөөдөр та бүхэнд хамгийн өргөн хэрэглэдэг энгийн болон иридиум очлуурын давуу сул талаас танилцуулая.

Энгийн очлуурын давуу тал

1. Хямдхан - Зэс голын тусламжтай үнэ хямд байдаг.

Энгийн очлуурын сул тал

1. Ажиллагаа - Эрчим хүчний үйлчлэлээр электрод нь тогтмол нимгэрч байдаг

2. Цахилгаан зарцуулалт их - Бүдүүн электродтой учраас эрчим хүчийг ихээр цуглуулж оч хаядаг. Оч хаялт нь оновч муутай байдаг.

3. Ашиглалтын хугацаа багатай - Хийцийн онцлогоос шалтгаалж үргэлж элэгдэж байдаг тул бусад төрөлтэй харьцуулахад бага ашиглалтын хугацаатай.

Иридиум очлуурын давуу тал

Чухал гэсэн 3 давуу талыг танилцуулая

1. Удаан эдэлгээтэй - Хэрвээ та нэг мөр чанартай сэлбэг суурилуулахыг хүсдэг бол энэ нь хамгийн зөв сонголт байдаг. Үйлдвэрлэгч бүр янз бүрийн километрийн заалт хэлдэг ч дундаж нь 80,000 км ашиглах боломжтой байдаг. Нэг мөр чанартай зүйлд хөрөнгө оруулалтаа хийвэл үр өгөөж нь ч илүү байх нь мэдээж.

2. Тогтвортой ажиллагаа - Иридиум материал нь платинум материалаас 5 дахин хатуу. Тиймээс ашиглалтын явцад шинж чанараа хадгалж, тогтвортой ажилладаг

3. Бага эрчим хүчээр ажилладаг - Түүнийг оч цахилуулахад тийм ч их эрчим хүч шаардлагагүй. Учир нь электродын хэмжээ маш нарийн байдагт оршино. Бага эрчим хүч ашигласнаар АҮК өснө.

Иридиум очлуурын сул тал

1. Үнэтэй - Зах зээл дэх хамгийн шилдэг төрөл гэдэг нь ойлгомжтой юм байна. Харамсалтай тийм ч учраас үнэ өндөртэй. Хэрвээ таны төсөв хүрэлцэхгүй бол арай доогуур түвшний очлуурыг сонгож болох юм.

Очлуурыг солихдоо ямар төрлийн хөдөлгүүр байна гэдгээс хамааран түүнд тохирсон очлуурыг катологоос шүүж тохирохыг нь сонгоно. Очлуурыг солихдоо оригиналыг тавих шаардлагатай.

Свечээг сольж байх явцад чангалгааг зөв зохистой хэмжээнд чангалах ёстой. Свэчэг 6 сард 1 удаа цэвэрлүүлэх болон шалгаж байх хэрэгтэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.