НЭГ Л АНИГДСАН МЭДРЭМЖ

Их хотын түгжрэл, шигүү хөдөлгөөн дунд хоёр дугуйтаар дөрвөн дугуйтуудыг сүлжиж давхидаг хүмүүс цөөнгүй шүү. Мопед, мотоцикл, дугуйтангуудад Тожоо жолооч зөвлөж байна.

Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хуулиараа зөвшөөрдөг гэдгийг юуны түрүүнд хэлэх нь зүйтэй байх.

Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох насны доод хязгаарыг тогтоосон нь хүний оюун санааны болон бие махбодын хөгжил, замын хөдөлгөөнд оролцох ерөнхий зарчмыг ойлгож мэдрэх настай холбоотой юм л даа. Харин замын хөдөлгөөнд оролцохгүйгээр (хашаа, байшин дотор, тоглоомын талбайд гэх мэт газар ямар ч насны хүмүүс дугуй унаж явахыг дүрмийн энэ заалтаар хориглохгүй.

Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ар талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.

Нэгдүгээрт тоормос тоормос тоормос.

Унадаг дугуй нь харьцангуй бага хурдтай тээврийн хэрэгслийн төрөл бөгөөд тогтворжилт муутай учир хөдөлгөөнд бэрхшээл саад учруулдаг, хөдөлгөөний эрчмийг бууруулдаг, улмаар зам тээврийн осол зөрчил гарахад нөлөөлдөг учир машинуудад зам тавьж өгөх тал дээр ч анхаарах хэрэгтэй.

Иймээс унадаг дугуйн зам байгууламж хөдөлгөөнийг нь тусгаарлах замаар зохицуулалт хийдэг гадаад орнуудын туршлага дэлгэрч байна, манайд бол дөнгөж л эхэлж байна. Хөдөлгөөнд оролцохдоо юу анхаарах хэрэгтэй тал дээр.

Тоормос маш сайн барьж байх, ажиллагааг нь байнга шалгаж байх ёстой. Тоормос муу бол таны туршлагатай эсэх хамаагүй шүү. Тоормос ажиллах ажиллахдаа 2уулаа ажиллаж байх ёстой. Тэгээд тоормосоо зэрэг базаж байх нь зөв. Тоормос ямар нэг байдлаар дутуу ажиллаж байвал замын хөдөлгөөнд оролцох гэсний хэрэггүй.

Бас автобусны хажуугаар гарахдаа тун болгоомжтой байх хэрэгтэй. Хаалга нь онгойлоо яарч сандарсан зорчигчид гэнэт бууж ирдэг. Баримжаагаа авсан хойноо замын хөдөлгөөнд оролцох, нэг рулийн захаас нөгөө рулийн зах хүртэлх зай баримжаа.

За дараагаар нь урд яваа машинаа анхааралтай анзаарч явах ёстой.

Урдах машин хурдаа сааруулаад эхэлбэл урд нь нэг саад байнаа л гэсэн үг.

Урдах машиныхаа тоормосны гэрэл бас дохиог анхаарч байх нь зөв шүү. Манайхан дохио өгөлгүй гэнэт эргэх тохиолдол их шүү дээ.

Хуулинд 11 сараас 4 сар хүртэл дугуйгаар хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

За ер нь дугуй бол энэ их түгжрэл, бас хөдөлгөөний дутагдалтай нийгэмд бол хамгийн зөв эрүүл тээврийн хэрэгсэл юм шүү дээ.