ТА УУРТАЙ ЖОЛООЧ УУ?

Хотын жолоонд гарч байх үед уцаарлана гэдэг хормын төдийд л болдог зүйл. Дэргэдэх жолоочийн жижигхэн үйлдэл биднийг бухимдуулж, бачимдуулж ууртай нэгэн болгодог. Зарим тохиолдолд тэр уур цээжнээсээ гарч үйлдэл болох нь ч бий.

Харин тухайн үйлдэл яг юу руу дагуулах вэ гэдэг нь харанхуй хэвээр…

Энэхүү бичлэг дээрээс та  ууртай залуугийн дэврүүн зан түүнийг юунд хөтөлж  байгааг хараад өөртөө ч мөн дүгнэлт хийж хоёрыг тунгаана биз ээ.

Таны уурласан машины жолооч тулааны урлагийн мастер эсвэл тэрнээс ч аймаар нэгэн байвал яана!

Тэгсэн ч бусад руу уурлахыг хүсэж байвал эхлээд өөрийгөө хамгаалах урлагт сайтар суралцаарай гэж зөвлөе...