CONOR MCGREGOR-ЫН МАШИНЫ ЦУГЛУУЛГА

Машинд дуртай хүн бүрийн мөрөөдлийн амьдралаар амьдардаг Conor McGregor-ыг мэдэхгүй хүн ховор биз ээ.  Түүний машины талаарх хүсэл, мөрөөдөл хэмжээлшгүй гэдгийг цуглуулгаас нь харж болно.

Бид түүний Instagram хуудас, бичлэг гэх мэт цахим эх сурвалжуудаас нь Машиных нь цуглуулгыг нээж илрүүлэхийг хичээв. 

Хэрвээ та хэмжээлшгүй их хөрөнгө ямар харагддагийг мэдэхийг хүсвэл хариулт нь Conor McGregor-ын машины цуглуулга байх болно.

Цуглуулгыг нь сонирхож байх зуурт машин бүрийн ард шаргуу хөдөлмөр байгаа гэсэн бодол төрмөөр.

Түүнд ухаалаг, хурдан, хүчтэй,  Lamborghini Aventador-оос  BMW i8 хүртэл бүх загварууд бий. Энэ бүгдийг олж авна гэдэг хялбар зүйл биш билээ.

Тэр машин бүрээ өөр, өөр зорилгоор авдаг аж. Заримыг нь өдөр тутамдаа ашиглахаар, заримыг нь тайвшрах гэж харин заримыг нь хүч чадал мэдрэх гэж. Цуглуулга дундаас дурын хүн өөрийнхөө дуртай машиныг олж чадахаар.

Та ч гэсэн Conor McGregor-ын оронд байсан бол ийм цуглуулгатай болох байсан уу?