STUDDED ӨВЛИЙН ДУГУЙ VS STUDLESS ӨВЛИЙН ДУГУЙНЫ ЯЛГАА

Өвлийн улиралд хөдөлгөөнд оролцоно гэдэг маш их бэлтгэл, чадварыг шалгадаг. Өвлийн дугуйгүй бол хорооллын өөдөө ч өгсөж чадахгүй араасаа сүрэг дагуулж явах хэрэг гардаг.

Хэрвээ та өвлийн дугуй сонирхож байгаа бол зах зээлд маш олон төрлийн сонголтууд байгаа. Харин алийг нь сонговол зөв байх бол? Энгийн мэдлэгээс эхэлье.

Өвлийн дугуйг дотор нь studded болон studless гэж ерөнхийлж ангилдаг.

STUDDED ДУГУЙ

Studded гэдэг нь металл хадаастай. Энэ металл нь цас мөс рүү шигдэж дугуйг замтай барьцалдахад тусална. Харин хар замд замыг гэмтээдэг. мөн дуу ихтэй сул талтай.

  • Давуу тал: Хадаастай тул барьцалдах чадвар сайн
  • Сул тал: Дуутай

STUDLESS ДУГУЙ

Studless дугуй нь төмөр хадаасгүй. Гэвч замтай барьцалдах өвөрмөц технологи, дугуйн дахь резиний хольц, тусгай дизайнтай хээний туслалцаатай цас, мөсөнд жолоодох боломжийг сайжруулсан байдаг.

Мөн өвөл хүйтэн температурт studless дугуй нь илүү уян хатан байдаг.Энэ нь резинийн орцтой холбоотой бөгөөд хүйтэнд уян чанараа алддаггүй тул цас, мөс, нойтон, хуурай замд тав тухтай жолоодох боломжийг олгодог. Харин өвлийн биш бүх улирлын дугуйн резин нь хөлдөж замтай барьцалдах чанар нь алдагддаг.

Давуу тал:

  • Studless дугуй нь зуны эсвэл 4 улирлын дугуйтай харьцуулахад илүү гүн хээтэй байдаг.
  • Илүү гүн хээ нь цасыг дугуйн газартай харьцах хэсгээс зайлуулж холдуулдаг.
  • Хөрөөний шүд хэлбэрийн хээний туслалцаатай хурд авах болон зогсох үеийн чадвар нэмэгдсэн байдаг.
  • Зарим дугуй үйлдвэрлэгч нар сонголтоор ХАДААС хийх боломжийг олгодог.

Сул тал: Одоогоор үүнээс өөр өвлийн дугуйн төрөл байхгүй

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.