МОНГОЛ ХҮН ЗАГВАРЫГ НЬ ГАРГАСАН: ШИНЭ ҮЕИЙН DUSTER

Та анхны Duster-ыг 2010 онд бүтээсэн. Тухайн үед ийм машин бүтээе гэдэг санаагаа юунаас авсан бэ?

Edge Tungaa: Би анх 4x4 хэмжээтэй, 4.3м урттай, энгийн, хүн бүр худалдаж авч чадахуйц бөгөөд дэлгүүрт зарагддаг машинуудаас тэс өөр зүйл бүтээхийг хүссэн.

Анх юунаас санаа авсан бэ гэж үү? Би бол 4L-ын шүтэн бишрэгч. Энгийн, нөхөрсөг, баригдмал биш чөлөөтэй байдалд нь дуртай. Тэгж л анх Duster-ын дүр төрхийг гаргаж байлаа. Манай менежер миний загварыг харчхаад “үргэлжлүүлээд бай” гэж билээ.

Ийнхүү 2010 онд анхны Duster маань бүтсэн юм даа.

Мөн та дараагийн үеийн Duster-ын загварыг ч бас гаргасан байх аа? Тухайн үед ямар шинж чанарыг гаргахыг хүссэн бэ?

Edge Tungaa: Мэдээж 7 жилийн дараа хүмүүсийн хүлээлт, сонирхол өөрчлөгдсөн учир тодорхой зүйлсийг нь өөрчилж янзлахаас өөр арга байхгүй. Гэхдээ би Duster-ын гол амь нь болсон зүйлсийг хэвээр хадгалахыг хичээсэн.

Тиймээс би ерөнхий төрхийг нь үлдээгээд нэмэлтээр илүү шинэлэг, орчин үеийн болгох зүйлс оруулж өгсөн. Урд хэсгийг нь илүү хүчирхэг болгоод, эрч хүчтэй өнгөөр будсан.

Шинэ үеийн Duster нь Франц, Ром улсын дизайнеруудын хамтын уран бүтээл юм аа.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.