ХУУЧИРЧ МУУДСАН BREAD LORRY-Г ШИНЭ ГЭРЭЭ БОЛГОСОН ХОСУУД

Өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг хэн бүхний л мөрөөдөл, зорилго болсон зүйл. Мэдээж амар олдохгүй ээ. Гэтэл нэгэн шийдэмгий, бүтээлч хосууд 26,000 доллар ашиглаад хуучирч муудсан Bread lorry-оо засаж янзлаад өөрсдийн мөрөөдлийн байшинг бүтээсэн гэнэ.

Martin Hill 38 настай харин Iona Stewart 27 настай, тэд аялах дуртай бөгөөд өөрсдийн 5 тонн жинтэй, хямд орон сууц Bread lorry-оо аяллын турш унаад явдаг гэв.

Тэд хамтдаа хуучин Hovis lorry-д амьдарч, Европыг тойрон аялна гэдгээ анх Франц-д танилцахдаа мэдээгүй байсан нь лавтай.

“Хүн юуг ч бүтээж, хийж чадна гэдэг гарцаагүй үнэн.”

Эхэндээ тэд “шинэ гэр”- ээ зөвхөн өвлийн аялалдаа зориулж бүтээж байсан бол сүүлдээ тэдэнд илүү үнэ цэнэтэй болж амьдарч байгаа байр аа зараад үргэлж амьдрах гэрээ болгож өөрчилсөн юм.

Тэд хуучин  lorry-оо eBay-ээс 4600 доллараар авсан ба дотоод заслыг нь Iona харин барилгын ажлыг Martin хийсэн байна.

Тэд машинаа eBay-ээс худалдан авч 20,000 еврогоор тохижуулсан нь ийнхүү аз жаргалтай гэр - машин болжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.