2018 ZERO: НЭГ УДАА ЦЭНЭГЛЭЭД 360 КМ ЯВ

“Zero motorcycle”-г салбартаа хамгийн шилдэг нь гэхэд хилсдэхгүй. Тэдний бүтээсэн мотоциклыг энгийн иргэд , эгэл бус эрсдэл хурд хүчинд дурлагсад, албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нар гээд бүгд унаж болдог.

Тэгвэл саяхан “Zero motorcycle”-ынхан дэлхийн хамгийн удаан цэнэгээ барьдаг цахилгаан мотоциклуудаа бүтээж 2018 оны онцлох үйл явдлуудад бичигдсэн байна. Тэднийг Zero S, Zero SR буюу энгийн,  Zero DS, Zero DSR буюу том гэж ангилна.

Ийм үзүүлэлттэй цахилгаан мотоцикл одоогоор манай дэлхий дээр өөр байхгүй байна

Тэд үүнийг бодитой болгохын тулд 6 kW Charge Tank-ыг ашигласан ба уг технологи нь энгийн загварыг ердөө нэг цагийн дотор, онцгой буюу арай том загваруудыг хоёр цагийн дотор бүрэн цэнэглэж дуусгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Zero-нуудыг ZF7.2 ба ZF14.4-оор тоноглогдсон учир нэг удаагийн цэнгээр 360 гаруй км газар явах боломжтой гэнэ.

Хурдлах дуртай хүмүүст гэж хэлэхэд, Zero-нууд маань цэнгээ сайн барихаас гадна нэлээд хурдан гэнэ шүү. ZF7.2-аар тоноглогдсон энгийн загвар нь л гэхэд 170 км/цаг хүртэл хурдалж чадах юм.

Үнийн хувьд 11 мянган доллароос эхлэх гэнэ.