ХОНДАГИЙН БАГГИ КОНЦЕПТ

Пикап шиг атлаа задгай дээвэртэй ATV төрөлд багтмаар ч юм шиг энэхүү эдийг Америкт зохион байгуулагдаж байгаа SEMA шоун дээр Хонда компани танилцуулсан юм.

Тус загварыг Ridgeline гэх пикап загварын суурийг ашигласан бүтээсэн бөгөөд Rugged open Air Vehicle концепт хэмээн нэрийдээд байгаа юм.

Түүнийг хаалгыг Pioneer 100 ATV загвараас авч ашигласан бөгөөд тээшний хэсэг болон хойд гэрлийн загварыг ч гэсэн түүнтэй төстэй болгож өгсөн байна. Улмаар Pioneer-ийн рулыг ашигласан нь салоныг илүү дутуу олон зүйлгүй усанд тэсвэртэй байх боломжийг бүрдүүлжээ.

Харин суудлыг Civic Type R-аас, айхтар олон утас тогтоогчийн зохиогчийн эрхийг эзэмшдэг RAM компанийн утас тогтоогч зэргийг ашигласан байна.

За тэгээд л аюулгүй байдлыг хангах карказтай. Ингэснээр оффроад замд өнхрөх аюулаас үүсэх эрсдэлийг хааж өгсөн байна. Харамсалтай нь энэ загвар концепт учраас зарах үнэ тодорхойгүй бас үйлдвэрлэх нь ч тодорхой бус юм.