ЗХД ЗӨРЧСӨН ШАЛТГААНААР VW AMAROK-ЫН РЕКЛАМЫГ ХОРИГЛОВ

Amarok пикапны Австрали дахь сурталчилгааг дүрэм зөрчсөн гэдэг үүднээс хориглосон байна. Тус сурталчилгаанд замгүй газраар давхих, өнхөрч байгаа хаднаас бултах зэрэг сонирхолтой кадрууд орсон юм.

Хэдийгээр энэ нь сонирхолтой ч үзэж байгаа хүмүүс туршиж үзэх магадлалтай хэмээн зар сурталчилгааны стандартыг хангаагүй шалтгаанаар хориглосон юм байна.

Улмаар гүйцэж түрүүлэх үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж Mumbrella гэх газар мэдэгдсэн юм.

Mumbrella "хэдийгээр фантастик элементүүд олон түүнийг нь хүлээн зөвшөөрлөө ч гэсэн замын вагон (Австралид л байдаг урт тээврийн хэрэгсэл) -ыг аюултай байдлаар гүйцэж түрүүлж байгаагаар гарч байгаа нь нэн аюултай зүйл юм" хэмээн тэд хэлсэн байна. Одоо дээрх шаардлагын дагуу засварлаад дахин цацах гэж байгаа аж.