$30,000 ДОЛЛАРЫН ХАНЗРАЛТЫГ $500 ДОЛЛАРААР ЗАСАВ

Samcrac гэх Youtuber хэрэгцээнээс гарсан тодотголтой (salvage) Ауди R8 загварыг худалдан авсан юм. Энэхүү спорт машины арал нь ханзарснаас өөрөөр элдэв асуудалгүй байж.

Энэхүү ханзарсан хэсгийг засахад даатгалын үнэлгээ $30,000 доллар гэж тогтоосон байна.

Харин Samcrac энэ үнээр засуулахыг хүссэнгүй. Өөрийн хүслээр засахыг илүүд үзсэн бөгөөд $200 доллараар гидр шахуурга авч, $300 доллараар хөнгөн цагааны гагнуур авч өөрөө оролдож үзсэн байна.

Мэдээж энэ бүгд тийм ч хялбар байсангүй. Засах явцдаа урд шилээ цуулж $1,000 долларын өрөнд бас орчив.

Гэвч эцсийн эцэст эвдрэлийг хэрхэн засаж, асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Та ч гэсэн энэ бичлэгийг үзээд туршлага сайн судалж аваарай.

Хөнгөн цагаан аралтай учраас хамаагүй хүчилж болдоггүй юм байна.