БЕНЗИН, ХАЙБРИД ПИКАПНЫ ҮЕ BYE BYE

Лос Анжелес Мотор шоуны үеэр Rivian компани олныг алмайруулсан R1T гэх цахилгаан пикапыг танилцууллаа.

Тесла Модел 3 загвараас хойш гарч байгаа уулга алдам шинэ сегмент юм. Түүний хүчин чадал гайхам өндөр. Нэг цэнэглэлтээр 640 км зайг туулна. Ачна, чирнэ гээд л яг л трак шиг чадвартай.

Дотроо 3 хувилбартай түүний хамгийн том батэрэйтэй нь 180 кВц. Бас арай жижиг 105, 135 кВц-ын хувилбар ч бий. Үнийн хувьд $60К орчим америк доллараас эхэлнэ.

Худалдаанд 2020 оноос гарна. Харин урьдчилж захиалга өгөхийг хүсвэл $1000 долларын барьцааг сайтаар нь өгөх аж.

Хүчин чадлын хувьд ярих юмгүй. Трак ангилалдаа гайхалтайд тооцогдоно. Аргагүй л дээ. Цахилгаан мотор нь дугуй бүртээ байрласан бөгөөд 560-1120 Нм эргүүлэх хүчийг гаргана. Зууг 3 секундэд авна гээд л супер машины чадвар түүнд байна.

Бодоод үз л дээ УБ-Замын үүд хүртэл ганц цэнэглээд л очих нь байна шд ээ. 180кВц x 110 төг/кВ=19800 төгрөг. Гайхалтай биш гэж үү?

560 Нм эргүүлэх хүчийг суперкарууд л гаргадаг. Тоноглосон Жи, Рэнж Ровер энэ мушгих хүчинд арай гэж хүрнэ. Суперкарууд бол 1120 Нм эргүүлэх хүчийг гаргах гэж лав л 61000$ байтугай тоноглол шаардана.

Тэгэхээр Rivian-д ийм боломж байна, харин таны сонголт л үлдлээ дээ...