ЭНГИЙН PRIUS МАШИНЫГ ЦАХИЛГААН БУУ БОЛГОЖЭЭ

M61 Vulcan-аар тоноглогдоно оо гэдэг чинь нэг минутад 20 мм-ийн сумаар 6600 удаа галлаж чадна гэсэн үг. Ийм төрлийн их бууг Ford F-150 Raptor-т суурилуулбал нүдээ олсон хэрэг. Гэхдээ хачирхалтай нь “Black Rifle Coffee” хэмээх компани арай өөр зүйл хийх хичээж M61 Vulcan-ыг Toyota Prius-д суурилуулж туршжээ.

“Яагаад Prius вэ гэж үү? Учир нь Raptor чинь үнэтэй шд.” гэж тэд хэлжээ.
“Яагаад Prius вэ гэж үү? Учир нь Raptor чинь үнэтэй шд.” гэж тэд хэлжээ.

“Black Rifle Coffee” санаагаа гүйцэлдүүлэхийн тулд нийт 160 гаруй хүний хүч хөдөлмөрийг зарцуулсан байна. Тэд Prius-ын дотоод, гадаад заслыг шинэчилж янзлан том оврын их буу байршуулахад тохиромжтой болгож өөрчилжээ.

Нэг минутад 180,000 ам доллар цацдаг M61 Vulcan-ыг ихэвчлэн F16, F18, F22 загварын сөнөөгч онгоцонд байрлуулдаг.

Яагаад тийм их мөнгө зарцуулдаг вэ гэж үү? Учир нь 20мм бүрт 27 доллар тэгэхээр тасралтгүй 1 минут ажиллахад 2,970 болж байгаа юм. Яая!

За тэр зардал ч яахав. Буугаар тоноглогдсон Prius-тэй энэ тэнцэх муу жаал өөр хаана ч байхгүй дээ. Догь харагдахын зэрэгцээ байгальд ямар ч хор нөлөө байхгүй гэж байгаа. “Black Rifle Coffee” гадна, дотор загварыг нь өөрчлөөд зогсохгүй буу нь тохируулж үйл ажиллагааг нь бага сага янзалсан байгаа юм. Жишээ нь M61 Vulcan нь Prius-ын цахилгаан тэжээлээ авч дайзаа цэнэглэдэг болсон байна.

Үүнийг бодитой болгохын тулд “Black Rifle Coffee” ямар их цаг, зав, хүч зарж ажилласныг бид төсөөлөхийн аргагүй билээ.

Энгийн Prius машиныг цахилгаан буу болгоно гээд л бод.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.